top of page
Image by Henning Witzel

Хэрэгжүүлсэн төслүүд

River Garden

2014-2019 онд :

  • Hikvision брэндийн дотор болон гадна хяналтын камер

  • Hikvision брэндийн явган хүний хаалганы нэвтрэх систем

  • Hikvision брэндийн хотхоны хэмжээний автомашины улсын дугаар таних систем

  • Rosslare болон Hikvision брэндийн гражын автомат хаалганы нэвтрэх систем зэргийг хийж гүйцэтгэсэн.

Casa Da Vinci

2018-2023 онд:

  • Гадна холбоо, бичил сувагчлалын Microduct технологи

  • Hikvision брэндийн гадна хяналтын камер

  • Control 4 брэндийн гэрийн автоматжуулалтын систем

  • Denon болон Triad брэндийн нэмэлтээр энтертеймент

  • Control 4 брэндийн домофон систем

  • Hikvision болон Honeywell брэндийн галын дохиоллын систем

  • Hikvision брэндийн хулгайн дохиоллын систем зэргийг хийж гүйцэтгэсэн.

Мишээл төсөл

Мишээл тавилгын их дэлгүүр, Мишээл олон улсын үзэсгэлэнгийн төв, Мишээл барилгын их дэлгүүр, Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг нэг дор төвлөрүүлсэн тус газарт өдөрт дунджаар 3000-8000 машин үйлчлүүлдэг. Бид 2022 онд ZKteco брэндийн 3 хэсэгт 8 ширхэг орох болон гарах авто зогсоолын улсын дугаар таних төлбөртэй авто зогсоолын системийг иж бүрэн суурилуулан гүйцэтгэсэн.

Апу ХК

АПУ ХК-ийн Баруун бүсийн логистик төвийн агуулах нь 15м өндөртэй, 7207м2 талбайтай, 79,394м³ эзлэхүүнтэй бүрэн автомат роботжсон агуулах юм. Тус агуулахад 2021-2022 онд Honeywell брэндийн Аспирацын амьсгалдаг систем буюу галыг нэн эрт мэдээллэх мөн хаягладаг галын дохиоллын системийн иж бүрэн суурилуулалтыг гүйцэтгэж тест, тохиргоог хийж хүлээлгэн өгсөн.

Мандал даатгал

2018 онд иргэдийн болон байгууллагын даатгалын мэргэшсэн андеррайтингийн үйлчилгээ үзүүлэгч хувьцаат компани болох Мандал даатгалын компанид Hikvision брэндийн хяналтын камер болон цаг бүртгэлийн системийг иж бүрэн суурилуулж гүйцэтгэсэн.

Хобби сургууль

2021 онд Ерөнхий боловсролын Хобби сургуульд Hikvision брэндийн олон хаалганы нэвтрэх систем иж бүрэн суурилуулав. Давуу тал нь ажилтан тус бүрээр хэрэглэгч үүсгэн орсон гарсан мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хянаж, удирдах боломжтой.

5.png

Мобиком Корпораци

2016-2021 онд:

  • ​Улаанбаатар хотын 41 цэгт 4G LTE сүлжээ дамжуулах төхөөрөмж суурилуулах 

  • Ховд аймгийн Алтай-Үенч-Булган чиглэлд нийт газраар 152 км, агаараар 8 км шилэн кабель суурилуулах ажил 

  • Булган аймгийн Хутаг Өндөр сум Баатарван, Хантай баг чиглэлийн 40 км шилэн кабель суурилуулалт

  • Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан Бичигт чиглэлийн 35км шилэн кабель суурилуулалтын ажлыг тус тус хийж гүйцэтгэв.

DSC07719.jpg

GS25

2022-2023 онд GS Retail” нь БНСУ-д томоохонд тооцогдох “GS group”-ийн жижиглэн худалдаа, гоо сайхан, гэр ахуйн барааны үйлдвэрлэлийн салбар компани болох GS25 Монгол дахь 180-210 гаруй салбарт DSPPA брэндийн зарлан мэдээлэх болон дотоод сүлжээний бараа материал нийлүүлсээр байна.

vega city.png

Vega city

2020-2023 онд: 

  • Honeywell брэндийн хаягладаг галын дохиоллын систем

  • DSPPA  брэндийн зарлан мэдээлэх систем

  • Knet болон ZTT брэндийн хотхоны хэмжээний шилэн кабелийн дэд бүтэц

  • Feelux брэндийн гадна фасадны гэрэлтүүлгийн суурилуулалтын ажил зэргийг хийж гүйцэтгэсэн.

bottom of page