top of page

УЛАМЖЛАЛТ ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМ

Уламжлалт галын дохиоллын систем нь хэд хэдэн бүсээс /зоне/ бүрдэнэ. Нэг бүсэд хэд хэдэн мэдрэгчүүд байх бөгөөд хэрэв нэг мэдрэгч нь дохио илгээвэл гал гарсан өрөөг олох хэрэгтэй болдог. Тухайн барилгад гал гарсан тохиолдолд гал идэвхтэй гарч буй хэсгийг тухайн бүсээр /давхраар/ нь мэдээлдэг. Гал гарсан давхарт дуут дохиологчийн мэдээллээр тухайн давхарт байгаа хүмүүсийг аюулгүй газар шилжүүлэх, галыг унтраах боломжтой. 

Шийдэл: 

Уламжлалт галын дохиоллын систем нь жижиг хэмжээний барилга байгууламжинд суурилуулахад илүү тохиромжтой шийдэл юм.

Бусад системүүдээ бодвол үнэ хямд, хялбар аргаар шийдлийг гаргах боломжтой.

ulamjlalt gal.png

Давуу тал:

  • Суурилуулахад хялбар

  • Бусад брэндийн уламжлалт мэдрэгчүүдийг дэмжин ажиллана

  • Нэмэлтээр хулгайн дохиоллын хөдөлгөөн мэдрэгч суурилуулах боломжтой

  • 3G болон 4G сүлжээний сим карт уншина /гал хулгайн дохиолол илэрсэн үед таны дугаар руу дуудлага, мессежийг илгээнэ/

  • Интернэт сүлжээнд холбогдож компьютер болон гар утсаар хянах боломжтой

  • Суурин утасны PSTN сүлжээг дэмжин ажиллана

  • Барилгын бусад системүүдтэй холбох релей гаралттай

bottom of page