top of page

ХЯНАЛТЫН КАМЕРЫН СИСТЕМ

Манай компани Hikvision брэндийн хяналтын камер болон бусад аюулгүй байдлын системийг албан ёсны эрхтэй 2015 оноос нийлүүлж, мэргэжлийн түвшинд суурилуулдаг төдийгүй угсралтын дараах ашиглалт үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Тус брэндийн хяналтын камеруудыг хэлбэр дүрс, төрөл зориулалт, харагдах байдлаар нь ерөнхийд нь дараах байдлаар ангилна.

Dome болон bullet камерууд

Dome буюу дотор зориулалтын, Bullet буюу гадна зориулалтын камерууд нь нийтлэг ашиглагддаг. Хамгийн боломжит үнэ, үзүүлэлтийн олон хувилбаруудтай байдаг. Камер нь өндөр нарийвчлалтай орчин үеийн нэмэлт олон төрлийн функцтэй 2/4/6/8/12 гэсэн мегапиксел дүрсний нягтралтай, суурилуулалтын өөр өөр, бүхий л орчин нөхцөлд тохирсон камерууд юм.
Жишээлбэл: Дулаан мэдрэгч, хүйтэнд тэсвэртэй, х
эт хурц гэрэлтэй, хэт харанхуй орчинд тохирсон, аж үйлдвэрлэлийн хүнд нөхцөлд зориулсан дэлбэрэлтэд тэсвэртэй гэх мэт

5f7159d375996.png
rr (1 of 1) (2) copy.png

ColorVu камер

ColorVu нь Hikvision брэндийн нэршил бөгөөд ISP (Image Signal Processing) буюу бага гэрэлтүүлэгт тод дүрс, нарийн өнгө үүсгэдэг технологи юм. Гэрэл сүүдэр тэнцвэржүүлэгч, дүрслэл сайжруулах 3D DNR, бага багтаамжаар их мэдээлэл хадгалах H265+ зэрэг хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон. Мөн зургийн чанарыг сайжруулах дэвшилтэт линз, мэдрэгч; 4K Ultra HD хүртэл нягтрал; дуу бичлэг хийх зориулалттай микрофонууд, хөдөлгөөн илрүүлэх, царай таних зэрэг ухаалаг функцүүдээс гадна гар утаснаас удирдах болон хянах боломжтой камерууд юм.

PTZ камер

PTZ- Pan, Tilt, Zoom буюу татах, хэвтээ болон босоо тэнхлэгт хөдлөх олон үйлдэлтэй камерууд юм. Эдгээрийг дангаар нь болон хөдөлгөөнгүй, нэг чигийн камеруудтай хослуулан суурилуулах нь хамгийн оновчтой шийдэл болдог. Дотор суурилуулдаг төрөл нь овор хэмжээ бага, дуу бичих микрофонтой байдаг бол гадна суурилуулдаг загвар нь харьцангуй том, түүнийхээ хэрээр хүчин чадал өндөртэй байдаг. PTZ камерыг томоохон хэмжээний зай талбайг цагийн горимоор 360 градус хянах боломжтой. Линзний сонголт 2.8мм-12мм байдаг. Мөн Digital Zoom, Optic Zoom- ээр бичлэгийг өндөр түвшинд хянах боломжтой.

Ulaanbaatar+1.png

Тусгай зориулалтын камер

 

Эдгээр камерууд нь орчин үеийн  дэвшилтэд технологи дээр суурилсан бөгөөд онцгой нөхцөлд ажиллахаар зориулагдсан.

Жишээлбэл цаг агаарын ямар ч нөхцөлд, хэт их, хэт бага гэрэлтэй нөхцөлд чанартай дүрс буулгах, царай таних, дулаан мэдрэх функцтэй байдаг. Мөн нарийн ширхэгтэй тоос шороо, даралттай усанд, тэсрэлт, дэлбэрэлтийн үед ч саадгүй ажилладаг камеруудаас эхлээд томоохон дэлгүүр, агуулахын хэрэгцээний объектын байршил санах, хүн тоолох, бичлэг дээрээ үндэслэн шаардлагатай тоон статистик, график хүртэл гаргах боломжтой камерууд юм.

tusgai.png

NVR/Бичигч төхөөрөмж

 

Хяналтын камерын бичлэгийг дижитал хэлбэрээр хатуу дискт хадгалах, хадгалсан бичлэгийг нөхөж үзэх, зайнаас буюу гар утсаараа хянах, ухаалаг функцүүдийн дагуу боловсруулалт хийх бүхий л нөхцөлүүдийг хангаж буй тусгай бие даасан үйлдлийн систем бүхий төхөөрөмж юм.

  • Хүн ба тээврийн хэрэгслийг илрүүлэх

  • Нүүр царай таних

  • Объектуудыг илрүүлэх, шинж чанарыг тодорхойлох, ялгах

  • Динамик нууцлалын маск

  • Хүн тоолох

  • Зогсоолын менежмент

  • Хөдөлгөөнт объектыг илрүүлэх

  • Ажилчдын хамгаалалтын малгай өмссөн эсэхийг илрүүлэх

nvr.png
dagaldah.png

Дагалдах хэрэгсэл

Хяналтын камерын систем нь аюулгүй байдал, гэмт хэргээс цаг алдалгүй сэргийлэхээс гадна хяналтын камераа хүссэн газраасаа үзэж, шалгах боломжтой тул дээрх эрсдэлүүдийг багасгана. Бид өндөр чанарын хяналтын камерын системийг танд санал болгож байна. Хяналтын цэгийн байршлыг хяналтын орчны гэрэлтүүлэг, онцлог, хяналтын зориулалтаас хамаарч сонгон хөдөлгөөнт болон чиглэлийн бусад төрлийн камеруудыг хослуулан суурилуулж болно.

bottom of page