top of page

АУДИО ЭНТЕРТАЙНМЕНТ

 

Зочны өрөө, унтлагын өрөө, гал тогоо, гэрийнхээ өнцөг булан бүрт хүссэн дуугаа сонсож дуу хөгжмийн гайхамшгийг мэдрээрэй.

Хэрэглэхэд энгийн, ухаалаг гар утасны аппликешнээр та аудио сангаасаа сонголт хийх, дууны тохиргоонуудыг хийх боломжтой.

Гэрийн автоматжуулалтын Control4 системтэй хоршуулан хэрэглэснээр та гэрийн аудио гэлтгүй видео системүүдийн бүхий л боломжит хувилбаруудыг нэг л удирдлагаар удирдах боломжтой. Зөвхөн өөрийн өрөөнд дуртай дуугаа сонсох эсвэл бүх өрөөнд нэг дууг чангаар ч сонсож болно.

WWW_Solutions_Home_Theater_2c.jpg

JBL - Soundbar

Бид гэрийн болон оффисын хэрэглээний спикерийн бүтээгдэхүүнээр дэлхийд танигдсан JBL компаний Монгол улс дахь албан ёсны диллер бөгөөд та бүхэнд JBL 4K 5.1 серийн авсаархан, өндөр чанартай гэрийн кино театрын soundbar спикерийг санал болгож байна.

Тус soundbar нь нийтдээ үндсэн нүүрний хэсгийн төв, баруун, зүүн тал болон surround дуугаралтын зүүн болон баруун хойд гэсэн 5 спикер, 1 нам давтамжийн wireless subwoofer спикерийн иж бүрдэлтэй. Surround дуугаралтын 2 хажуугийн спикер нь их биенээсээ салж wireless горимоор ажилладаг бөгөөд 10 цагийн турш батерейгаа барьдаг тул энтермайнмент тань тасалдах тал дээр санаа зоволтгүй болсон.

JBL - Stage speakers

Бидний бас нэг санал болгож буй гэрийн кино театрын спикерийн сонголт нь JBL Stage сер юм. Тус спикерүүдийн дуугаралтын бүх сувгууд тусдаа байх илүү мэргэжлийн хэрэглээнийх бөгөөд харьцангуй том талбайтай өрөөнд тохиромжтой. Маш гоёмсог үзэмжтэй модон өнгөлгөөтэй, JBL чанарын охь болсон бүтээгдэхүүн юм. Тус спикерүүдээр бид танд 5.1 – 13.2 хүртэлх хувийн кино театрын суурилуулалтыг санал болгож байна.

okm.png

Triad - Home theater speakers

 

Triad брендийн гэрийн олон өрөөний болон кино театрын шийдэлд тохирсон спикерүүдийг танд санал олгож байна.

Гар аргаар хийсэн спикер болон сабвупер нь дуу дуугаралтын гайхамшгийг бүтээдэг.

Ил болон далд хана, таазанд суулгах боломжтой.

triad hemjee zasaw.png

Episode speakers

 

Дэгжин загвартай уг Episode спикерүүд чанар болон хямд үнийг илтгэдэг. Мөн Soundbar, Sub-woofer, гадаа талбайд болон далд суудаг гэх мэт төрлүүд бий.

Group-Signature-Speakers-2-scaled.jpg
bottom of page