top of page

ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ӨСГӨГЧ СИСТЕМ

Үүрэн холбооны сүлжээ өсгөгч систем гэж юу вэ?

 

​DAS/IBS систем /Distribution  Antenna  System – In-Building System/ нь үүрэн холбооны операторуудын сүлжээ унадаг, нэвтэрч хүрдэггүй барилгын лифт, зоорийн давхар, туннел болон бусад газар доогуурх байгууламж зэрэг газруудад  үүрэн холбооны ярианы чанар, өгөгдөл дамжуулах тархалтыг нэмэгдүүлдэг, хурдыг сайжруулдаг систем юм. Мөн in-house объектын өөрийн эзэмшлийн богино долгионы станцийн сүлжээ, холболтыг байгууламж даяар түгээхэд давхар ашигладаг. Энэхүү системийг олон улсад өргөнөөр хэрэглэж байна.

Сүлжээ өсгөгчийн давуу тал

  1. Бүх үүрэн холбооны операторуудын 700, 800, 850, 1900, 1700/2100 МГц мөн 2.5Гц давтамжийг дэмжин ажилладаг. 4G, LTE, GSM, CDMA мөн 5G ready сүлжээг төлөвлөх боломжтой.

  2. Байгууламжийн өнгө үзэмжид нөлөөлөхгүй.

  3. Аюулгүй байдлыг хангахад чухал үр нөлөөтэй.

bottom of page