top of page
НЭВТРЭХ ХААЛГА, УДИРДЛАГЫН СИСТЕМ
Access control буюу нэвтрэх систем нь явган хүний нэвтрэх системүүдийн хэрэгцээ шаардлагаас хамааран олон янзаар ангилж, тохируулж, зохион байгуулах боломжтой. Оффис болон хотхон, барилга байгууламжийн хэрэгцээнд гадны хүнийг нэвтрүүлэхгүй зөвхөн эрх бүхий хүмүүс нэвтрэх боломжийг бүрдүүлж, давхар ирсэн, явсан цагуудыг бүртгэх боломжтой.
Бие даасан нэвтрэх систем
Бие даасан нэвтрэх систем нь 1 хаалга удирдах боломжтой бөгөөд хэрэглэгчдийн мэдээллийг үүсгэх болон бүртгэнэ. Хяналтын төвд хянах боломжгүй бие даасан систем юм.
Олон хаалганы нэвтрэх систем
Таны өрөөний ганц хаалганаас эхлээд барилгын хэмжээний гадна, дотор аль ч хаалгаар нэвтэрсэн тухайн тохиолдол бүрийг царай таних эсвэл карт, код, хуруу уншигч гэсэн төрлүүдээр хянах боломжтой. Мөн галын дохиолол, автоматжуулалттай хорших тул онцгой тохиолдолд бүх хаалга автоматаар нээгдэж байхаар тохируулж болдог.
Явган хүний нэвтрэх систем
Нэгдсэн системд холбогдох боломжтой хэрэглэгчид нэг цэгийн нэвтрэх шийдлийг ашиглан царай болон картаар, бүртгэлтэй хэрэглэгчийг нэвтрүүлэх боломжтой. Мөн явган хүний нэвтрэх систем нь хүн тус бүрд бүртгэл үүсгэн, бүртгэлтэй хэрэглэгчийн орсон, гарсан цагийн мэдээллийг бүртгэн хянадаг.
Царай таних нэвтрэх систем
Биометрик буюу хурууны хээ, царайгаа таниулснаар элдэв зүйл биедээ авч явах шаардлагагүй, зочинд нэг удаагийн код, карт өгөх байдлаар хялбар зохицуулалт хийнэ.
Дагалдах хэрэгсэл
Суурилуулалтын нөхцөлд тохирсон хаалга болон гарах хэсэгт стандартын дагуу тохирсон бүтээгдэхүүнийг суурилуулах боломжтой.
Үүнд:
-
Соронзон цоож
-
Гарах товчлуур
-
Тэжээлийн блок
-
Нэвтрэх карт
Бүх төрлийн хаалга, нөхцөлд тохирсон шийдэл, суурилуулалтыг олон жилийн туршлагатай хамт олон танд санал болгож байна.
bottom of page