top of page

ШИЛЭН КАБЕЛЬ

Шилэн кабель

 

Хамгийн өндөр багтаамж, хурд, өргөн зурвасын дата дамжуулалтыг хийдэг, ирээдүйн хамгаалалттай мэдээлэл холбооны дэд бүтэц нь шилэн кабель юм.

Шилэн кабелийг харилцаа холбоо болон интернетийн үндсэн дэд бүтэц, дата төв, кабелийн телевиз, дотоод сүлжээ (LAN) зэрэг төрөл бүрийн өгөгдлийн сүлжээнд өргөн хэрэглэдэг.

 

Монгол улсын дараах стандартуудыг баримталж суурилуултыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • MNS5207:2023 Шилэн кабелийн суурилуулалт. Техникийн шаардлага

  • MNS 6597:2021 Холбооны кабель шугамыг авто зам, төмөр замыг хөндлөн гаргах болон гүүрийн байгууламжаар дамжуулан суурилуулахад тавих ерөнхий шаардлага

  • MNS 5278:2012 Шилэн кабелийг залгах, муфтлэх ерөнхий шаардлага

Холбооны худаг сувагчлалын дэд бүтцийн угсралт 
 

Хот суурин газрын ерөнхий төлөвлөгөөний дагуу харилцаа холбооны худаг сувагчлалын дэд бүтцийг барьж байгуулсан байдаг бөгөөд суурин газрын тэлэлт, хөгжлийг даган худаг сувагчлалын шугам нь шинээр хийгдэн тэлсээр байна.

 

Манай компани тус үндсэн худаг сувагчлалыг шинээр байгуулах дэд бүтцийн ажлыг цогц хэлбэрээр гүйцэтгэдэг бөгөөд, 83 км худаг сувагчлалын ажил хийж, ашиглагч байгууллагуудад хүлээлгэн өгсөн.

Худаг, сувагчлалаар суурилуулах
 

Мөн тухайн худаг сувагчлалаар, шилэн кабелийг стандартын дагуу сүвэгчилж суурилуулах нийт 2400 км ажлыг гүйцэтгэв.

Газраар суурилуулах

Хөдөө орон нутаг, алслагдсан сум суурин, хотын салбар бүс орчимд шилэн кабелийн сүлжээг ихэвчлэн тус аргаар байгуулдаг. Зориулалтын хуягт кабелийг шууд булж суурилуулдаг тул ашиглалтын үед гэмтэл учрах нь бага байдгаараа давуу талтай.

Бид Монгол улсын 21 аймгийн нутаг дэвсгэрт нийт  21,000 км орчим шилэн кабелийн сүлжээг байгуулж алслагдсан сум, суурин газруудыг өндөр хурдны интернэтэд холбогдох боломжийг олгож байна.

Агаараар суурилуулах

 

Шилэн кабелийг газраар шууд булж эсвэл холбооны худаг, сувагчлалаар суурилуулах боломжгүй нөхцөлд холбооны зориулалтын багана шонг ашиглан (суурилуулан), шонд бэхлэх тросстой Figure 8 эсвэл ADSS (All-dielectric self-supporting cable) төрлийн шилэн кабелиудыг агаараар суурилуулдаг. Бид Монгол улсын 21 аймгийн нутаг дэвсгэрт нийт  1200 км орчим шилэн кабелийн сүлжээг хот, суурин газруудыг өндөр хурдны интернэтэд холбогдох боломжийг олгож байна.

bottom of page