top of page

MICRODUCT

Шилэн кабелийн бичил хоолойн сувагчлалын систем Microduct

 

Бид олон улсад өргөнөөр нэвтэрч буй microduct шилэн кабелийн бичил хоолойн сувагчлалын системийг 2016 онд шинээр нэвтрүүлсэн ба 2017 онд үүнийг ашиглах арга технологи, суурилуулалтын стандарт нь Монгол улсын харилцаа холбооны салбарт MNS 6589:2016 Mэдээлэл холбооны суурин сүлжээнд шилэн кабелийн бичил хоолойн сувагчлал суурилуулах ерөнхий шаардлага нэртэйгээр албан ёсоор батлагдсан.   

NCD Group ХХК – ийн хэрэгжүүлж буй 144 айлын өндөр зэрэглэлийн Casa Da Vinci хаус хотхоны төсөлд тус системийг суурилуулан Гурвалсан үйлчилгээ, Нэгдсэн дотоод сүлжээ, Аюулгүй байдлын хэрэглээнд ашиглаж байна.

Бичил хоолойн сувагчлал системийн давуу тал

Бичил хоолойн сувагчлалыг тохижсон хот суурингийн үндсэн сүлжээний өргөтгөл, шинээр баригдаж буй нийтийн болон амины орон сууцны хороолол, хотхоны холбооны дэд бүтэц байгуулахад ашиглахад нэн тохиромжтой ба дараах давуу талуудтай:

 

  1. Холбооны уламжлалт худаг сувагчлал байгуулах технологиос зардал бага

  2. Бичил кабелийг хийн компрессороор үлээж суурилуулдаг тул уламжлалт аргатай харьцуулахад богино хугацаа, бага хүн/цаг зарцуулдаг

  3. Сувагчлалын гуурс нь уян хатан тул эргэлтүүд дээр худаг хийх шаардлагагүй

  4. Газар шорооны ажил бага шаарддаг тул байгаль орчинд ээлтэй

Бичил хоолойн сувагчлалд суурилуулдаг кабелийн төрөл

 

Бичил хоолойгоор суурилуулдаг кабель нь шөрмөсний тоо, гадна бүрээс, зориулалтаасаа хамааран ABF air blown fiber /Microfiber/, ABC air blown cable /Microcable/ гэсэн 2 төрөл байдаг.

 

  1. ABF нь 1-12 шөрмөстэй, дан нимгэн бүрээстэй, бичил хоолойгоор сүвлэхдээ даралтад хийгээр үлээж суурилуулдаг.

  2. ABC нь 12-288 шөрмөстэй давхар бүрээстэй, бичил хоолойгоор сүвлэхдээ өөрөөр нь түлхэх болон даралтад хийгээр үлээж суурилуулдаг. Кабелийн гадна диаметр 4-14мм хүртэл байдаг.

bottom of page