top of page

СҮВЛЭГЭЭ

Суваггүй технологи – Сүвлэгээ

Монкабель Системс ХХК-ийн охин компани болох MTR Engineering ХХК нь (Mongolian Trenchless Engineering) 2012 онд суваггүй технологи буюу зам талбайг эвдэж, газар ухаж хөндөхгүйгээр шугам хоолойн суурилуулалт, нөхөн сэргээлт, засвар хийх технологийг Монгол Улсын инженерийн шугам сүлжээний салбарт нэвтрүүлж, хөгжүүлэх алсын хараатайгаар анх үүсгэн байгуулагдсан.  

Өөр өөр хөрсний онцлог шинжид тохирсон хамгийн олон төрлийн дэвшилтэт тоног төхөөрөмж, know-how аргачлалыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг ба сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад авто зам, төмөр замуудыг эвдэж сэтэлж ухахгүйгээр цахилгаан, холбоо, цэвэр, дулаан, ариутгах татуурга зэрэг зориулалттай инженерингийн шугам хоолойн сүвлэгээний олон ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн.

Бид танд дараах аргуудаар хоолой сүвлэгээ

суурилуулалтын ажлыг гүйцэтгэж байна:

  1. Лазер чиглүүлэгчтэй өрөмдлөг

  2. Хэвтээ чигийн нүхлэгч

  3. Хэвтээ чигийн өрөмдлөг

  4. Хийн цохилтот өрөмдлөг

  5. Инженерийн шугам сүлжээний хайгуул

bottom of page