top of page

ХАЯГЛАДАГ ГАЛЫН ДОХИОЛОЛ

Хаягладаг галын дохиоллын системийн мэдрэгч нь өөр дээрээ дугаарлалттай хаяг авч, авсан хаягаар нь гал хаана гарсныг тодорхой нарийн мэдээлдэг. Та уг системийг сонгосноор галын аюул мэдрэгдсэн тохиолдолд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авч, хүний амь болон эд хөрөнгөө эрсдэлээс бүрэн хамгаалж чадна. Мөн барилгын бусад системүүдтэй /цахилгаан шат, агаар сэлгэлтийн систем, нэвтрэх систем, гал унтраах спринклерийн систем, зарлан мэдээлэх систем г.м/ хоршин ажиллана. Тухайн бүсэд байгаа ойролцоо мэдрэгчүүдийн дохиолол авах нөхцөлүүдийг ухаалгаар шалган ажилладаг нь хуурамч дуудлагыг эрс багасгадаг.

sadfa.jpg

Шийдэл:

Томоохон хэмжээний төсөл, барилга байгууламжид Honeywell Notifier брэндийн хаягладаг галын системийн шийдлийг санал болгож байна. Галд тэсвэртэй, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан кабелыг бид галын дохиоллын системдээ ашигладаг бөгөөд таны барилгын зураг төсөлд тохирсон шийдлийг боловсруулан санал болгон мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

Давуу тал:

  • CCC, KFI стандарт хангасан

  • Удирдлагын самбарын модулийг хэрэглээндээ тохируулна

  • Хамгийн ихдээ 32 ширхэг удирдлагын самбарыг нэгтгэн хянах боломжтой

  • Гал гарсан цэгийг нарийвчилж тодорхойлно

  • Нэгдсэн удирдлагын программ хангамжтай онлайн болон оффлайн ажиллана 

  • 4000 үйл явдал (event history) хадгална, хэвлэнэ

  • Хуурамч дохиоллыг багасгах ухаалаг логик функцтэй

  • Нэмэлтээр бусад барилгын системүүдтэй нэгдэж ажиллана

  • Мэдээлэл дамжуулах хурд нь илүү өндөр, найдвартай

  • Бүх төрлийн уламжлалт мэдрэгчүүдийг холбох боломжтой

  • Автомат болон гар ажиллагааны тохируулгын сонголттой

  • Мэдрэгчийн эвдрэл, бохирдол зэргийг алсаас хянан илрүүлж, таны ажлыг хөнгөвчилнө

bottom of page