top of page

АВТО ЗОГСООЛЫН СИСТЕМ

Авто зогсоолын шийдлийг зөвхөн хаалтаар төсөөлдөг байсан үе хэдийнээ өнгөрч таны хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн системүүд бий болж, улам өндөр нарийвчлалтай болсоор байна. Манай компани танд дараах төрлийн зогсоолын шийдлүүдийг танилцуулж байна.

Холын зайн уншигч систем

 

Хамгийн хялбар, энгийн шийдэл нь холын зайн уншигчтай, RFID карт/наалтаар нэвтрүүлдэг систем юм. Таны амьдардаг орон сууцны хотхон, оффисын цөөн тооны тээврийн хэрэгслүүдэд тухайн зогсоолд саадгүй нэвтрэх боломжийг олгоно. Мөн обьектын хэмжээ, хаалга, хэрэглэгчийн тооноос үл хамааран нэгдсэн цогц байдлаар төлөвлөх, нийтийн эзэмшлийн явган хүний хаалганууд, автомашины хаалтууд, лифтний удирдлагыг системд нэгтгэн төлөвлөж хянаж удирдах боломжтой.

moino_edited.jpg
Parking

Улсын дугаар бүртгэх систем

 

Улсын дугаараар бүртгэх систем нь таны тээврийн хэрэгсэлд ямар ч нэмэлт зүйл шаардахгүй гэдгээрээ давуу талтай. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх бөгөөд орсон, гарсан цагийг нарийвчлалтай харуулах тул олон нийтийн газрууд, төлбөртэй зогсоолын шийдэлд илүү тохиромжтой. Тоон мэдээлэл, статистик гаргах, дугаараар хайлт хийх боломжтой.

Төлбөртэй зогсоолын систем

 

Энэхүү систем нь тухайн зогсоолын зохион байгуулалтын план зургийн дагуу дүүрэлтийг хянах, хаана сул зогсоол гарч байгааг жолоочид гэрлэн дохиогоор харуулах, суларч буй зогсоолруу замчлах, төлбөр тооцооны болон татварын системтэй бүрэн интеграцилаж ажиллах зэрэг олон давуу талтай.

Системийн программ хангамж ашиглахад хялбар бөгөөд тухайн зогсоол руу оруулахгүй тээврийн хэрэгслийг хар жагсаалт, чухал хэрэглэгчийн тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх цагаан жагсаалтуудыг үүсгэх, улсын дугаараар орсон гарсан бүртгэлүүдийг шүүх боломжтой. 

bottom of page