

.png)
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ

Өнөө цагт эрчим хүчний хараат бус, найдвартай байдал нь тансаг хэрэглээ бус зайлшгүй хэрэгцээ болсон билээ. SigenStor систем нь айл өрх, байгууллагын эрчим хүч, цахилгаан хангамжийн шийдлийг шинэ түвшинд аваачиж байна.
Sigenergy компанийн шилдэг инженерүүдийн бүтээл болох SigenStor нь нарны эрчим хүчийг хуримтлуулах, удирдах бүрэн интеграцчилсан систем бөгөөд гүйцэтгэл, уян хатан, найдвартай байдлаараа цорын ганц нь юм.
Бүгдийг нэг дор багтаасан эрчим хүчээр хангах цогц шийдэл

Нэг Систем, Бүрэн Хяналт
Инвертер, батарей, цэнэглэгч бүгд нэг дор байх боломжтой SigenStor цогц систем нь зай талбай бага эзэлнэ, зардлыг бууруулна, суурилуулахад хялбар.
Уян Хатан Байдал
5кВц - аас 10кВц - ийн багтаамжтай батарейн модулиудыг давхарлан угсарч нэг багц системд 60кВц-ийн багтаамжийг бий болгох боломжтой бөгөөд 30-н багц системийг нэгтгэж хувьсах гүйдлийн 900kВ - ын чадалтай, 1.8 мгВц багтаамж бүхий нэгдсэн систем рүү өргөтгөх боломжтой.
Ирээдүйд Бэлэн “EV”
Цахилгаан автомашинаа нарны эрчим хүч болон хадгалсан энергиэсээ шууд цэнэглэх ба SigenStor нь мөн автомашинаасаа гэрээ тэжээх боломжтой V2H (Vehicle to Home) хоёр чиглэлт цэнэглэлтийг (bi-directional charging) дэмждэг.
САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ ҮР АШИГТ АЖИЛЛАГАА
Батарейн ашиглалт циклийн үр ашиг нь 94%-иас дээш тул таны үйлдвэрлэж хадгалсан эрчим хүч хамгийн үр дүнтэйгээр ашиглагдана.
Ухаалаг Эрчим Хүчний “AI”
SigenStor нь бодит цагийн өгөгдөл, хиймэл оюун ухаан дээр суурилсан оновчлол, гар утасны апп удирдлагыг ашиглан таны хэрэглээний зуршил, цаг агаарын нөхцөл, сүлжээний үнийн өөрчлөлтүүдийг тасралтгүй суралцаж, хэмнэлт ба найдвартай ажиллагааг дээд зэргээр хангана.
Energy Management System
Эрчим хүчний үйлдвэрлэл, хадгалалт, хэрэглээг хянах, удирдах
Контроллер - Инвертер
Нарны энергийг цахилгаан руу хувиргагч
EV/DC цэнэглэх модуль
DС гүйдлээр түргэн цэнэглэгч
БАТАРЕЙ - ЦЭНЭГ ХУРААГУУР
5Квц-60Квц хүртэл өргөтгөх боломжтой