top of page
-In-One-Energy-Storage-System-Home-ESS-Solutions-Sigenergy-06-17-2025_02_02_PM.png

ЦАХИЛГААН ЦЭНЭГ ХУРААГУУР БАТАРЕЙ

SigenStor-ийн батерейн систем нь дэвшилтэт LFP (Лити-Төмрийн Фосфат) хими дээр үндэслэгдсэн бөгөөд уламжлалт лити-ион батерейнаас илүү аюулгүй байдал, урт хугацааны ашиглалт, дулааны тогтвортой байдлаараа давуу талтай.

sg-prod-c-bg_edited.jpg

Өндөр температурт тэсвэртэй дулаан тусгаарлагч хавтас

Энэхүү хавтас нь батарей багцын дотоод хананд найдвартайгаар суурилагдсан бөгөөд өндөр температурт тэсвэртэй, дулаан тусгаарлах өндөр үзүүлэлттэй. Дулааны алдагдлыг үр дүнтэйгээр багасгаж, бүтээгдэхүүний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангана.

Аэрогелэн нэмэлт дулаан тусгаарлагч хавтсуудтай

Батарейн үүрнүүдийн хооронд дулаан тархахаас үр дүнтэйгээр сэргийлнэ.

Дотроо гал унтраагч төхөөрөмжтэй

Шатамхай хийг саармагжуулж, дулааны хяналтаас гарах урвал (thermal runaway)-ыг 4 секундын дотор хязгаарлана.

7 температур мэдрэгч

7 ширхэг температур мэдрэгч нь батерейн бүх хэсгийг бүрэн хамарч, бодит цагийн хяналт хийх боломжийг бүрдүүлдэг. Энэ нь систем дэх хэт халалтыг эрт шатанд илрүүлж, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх өндөр түвшний аюулгүй байдлыг хангана.

Даралт суллах хавхлага

Батарей багц дотор үүсэх хэт даралт нь системийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх үед, энэхүү хавхлага автоматаар ажиллаж, дотоод даралтыг аюулгүй байдлаар гадагшлуулна. Энэ нь төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Sigenergy.lpg
  • Багтаамж: Нэг модулийн багтаамж 10кВт.цаг хүртэл

  • Өргөтгөх боломж: 60кВт.цаг хүртэл давхарлаж өргөтгөх боломжтой

  • Ашиглалтын давтамж: 10,000 гаруй удаагийн бүтэн цэнэглэлт/шавхалтыг гүйцэтгэнэ

  • Ажиллах температур: -30°C–аас +55°C

  • Хамгаалалт: IP66 зэрэглэлтэй (гадаа болон дотор суурилуулалтанд тохиромжтой)

  • Өргөтгөх боломжтой: Багаас өндөр багтаамжруу өргөтгөх боломжтой

  • Урт насжилт: Өдөр тутам ашиглахад 15 жилийн тогтвортой үйл ажиллагааг дэмжинэ

  • Аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан: Дулааны хэт халах эрсдэлгүй, гэр болон хүн ам ихтэй газарт суурилуулахад аюулгүй

Том багтаамж, бага хүчдэл, урт настай шийдэл

  • Олон давхар иж бүрэн аюулгүй байдлын хамгаалалт

  • MySigen апп-аар батарейн төлвийг бодитоор хянах боломж

  • Эмх цэгцийг дэмжсэн, зай талбайг хэмнэх угсардаг дизайн

  • Хиймэл оюун ухаан (AI)-аар тоноглогдсон, ашиглалтыг сайжруулах Параллель холболт

bottom of page