top of page

ЦАМХАГ УГСРАЛТ

Холбооны цамхаг угсралт

 

Бид харилцаа холбооны цамхгийн байгууламжийг байгуулахдаа дараах алхмуудын дагуу ажилладаг. Үүнд:

  • Үйлчилгээний төрлөөс хамааруулан цамхгийн загвар, хэмжээ, байрлуулах газрыг сонгох

  • Шаардлагатай урьдчилсан судалгаа, дүгнэлтүүдийг холбогдох байгууллагуудаар хийлгэж зөвшөөрөл авах

  • Цамхгийн байгууламжийн зураг төслийг гаргуулж баталгаажуулах

  • Цамхгийн суурь бэлтгэх

  • Цамхгийг нийлүүлж угсарч суурилуулах

  • Цамхагт газардуулга, аянга сарниулагч хийх

  • Цамхагт гэрэлтүүлэг, тэмдэглэгээ хийх

  • Цамхагт хамгаалалтын хашаа хийх

  • Нарны эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлж суурилуулах

  • Эрх бүхий байгууллагуудаар хянан баталгаажуулж хүлээлгэн өгөх

Угсармал цамхаг

 

Харилцаа холбооны салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг инженерийн байгууламж юм.

 

Уг цамхгийн онцлог талууд:

  • Хамгийн сүүлийн үеийн үл зэврэх түрхлэг ашигласан

  • 7м-ээс 40м хүртэл  хүртэл өндөртэй

  • Радио холбооны дамжуулах станцын төхөөрөмжийг суурилуулахад аюулгүй ажиллагааг хангасан, олон хэрэглэгчийн антеннуудыг суурилуулахад зай талбай хүрэлцээтэй

Баганат цамхаг

 

Баганат цамхаг нь харилцаа холбооны олон төрлийн хэрэглээнд ашиглагддаг бөгөөд дэд сүлжээ, сүлжээний бүсчлэлд өргөн ашиглагддаг.

 

Уг цамхгийн онцлог талууд:  

  • Суурилуулалтын зардал хямд

  • Зай талбай бага эзэлдэг

  • Ашиглах явцад засвар үйлчилгээ бага шаардана

  • Өнгө үзэмж сайтай загвар, хэв маягтай байж болно

Татлагат цамхаг

Радио релений станцуудад өргөн ашиглагддаг загвар юм. Бүтцийн хувьд илүү шигүү торон бүтэцтэй, байгаль цаг уурын онцгой нөхцөлийг тэсвэрлэх зориулалттай бүтээгддэг инженерийн байгууламж юм.

bottom of page