ХУЛГАЙН ДОХИОЛЛЫН СИСТЕМ
Та зуслангийн болон бусад амины орон сууц, аж ахуйн барилга байгууламждаа учирч болох гал, ус, хулгайн эрсдэлүүдэд санаагаа чилээсээр байвал дараах шийдлүүдээс тохиромжтойгоо сонгож хамгийн хялбар, өртөг хэмнэсэн байдлаар тухайн тохиолдлыг цаг алдалгүй гар утсаараа мэдэх боломжтой. Заавал интернэт шаардлагагүй, GSM 2G сүлжээ орсон байхад хангалттай.
Утасгүй хулгайн дохиолол
Нэгэнт засал хийсэн, шинээр монтаж хийх боломжгүй хэсгүүдэд суурилуулахад хялбар. Батарейгаараа 24 сар тасралтгүй ажиллах чадалтай.
Батарей дуусах үед мэдэгдэл илгээнэ. Сүлжээний төрлүүд нь TCP/IP, Wi-Fi, GSM, SMS, Mobile app (5 хэрэглэгчид нэгэн зэрэг мэдээлэл хүргэх боломжтой).
Утастай хулгайн дохиолол
Дотор засал хийгдэхээс өмнө суурилуулах нь таны байгууламжийн интерьерт нөлөөлөхгүй. Байнгын тэжээлтэй байх шаардлагатай. Тэжээл тасарсан үед нөөц тэжээлд автоматаар шилжин ажиллана. Сүлжээний төрлүүд нь PSTN, TCP/IP, Wi-Fi GSM, SMS, Mobile App (5 хэрэглэгчид нэгэн зэрэг мэдээлэл хүргэх боломжтой).
Хашаа хамгаалалтын мэдрэгч
Таны амины орон сууц, агуулах, үйлдвэр үйлчилгээ, тусгай хэрэгцээний газарт болзошгүй эрсдэлээс сэргийлэх систем шаардлагатай байна уу?
Хяналтын камер нь байнгын хүнгүй тохиолдолд тохиромжгүй, өртөг өндөр байвал уг периметр хамгаалалтын шийдэл хамгийн тохиромжтой. Тухайн шийдэл нь хүмүүсийн анхааралд өртөхгүй авсаархан төдийгүй хүн болон бусад биетийг физик шинжээр ялган дохиолдог тул хуурамч дохиолол өгөх тохиолдол багатай байдаг.
Дээрх системүүдийн дэлгэрэнгүйг манай борлуулалтын зөвлөхүүдтэй холбогдон, инженерүүдтэй зөвлөлдөж, өөрт хамгийн тохиромжтой хувилбараар сонголтоо хийгээрэй.