top of page

АСПИРАЦЫН ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМ

Аспирацийн /сорох шугам/ систем гэдэг нь ABS болон PVC хоолойг ашиглан орчны агаарыг сорон шинжилж, утаа болон хийг нэн эрт илрүүлэх систем юм. Бусад төрлийн галын дохиоллын системээс мэдрэх чадвар хамгийн өндөр байдаг. Та уг системийг сонгосноор галын аюулын үед хамгийн бага хугацаанд  арга хэмжээг авч хүний амь болон эд хөрөнгөө эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой.

Шийдэл:

Аспирацийн системийг бүх салбарт суурилуулж болох боловч дата центр, музей, үйлдвэрлэл явагдаж буй өрөө, метроны хонгил, автомашины зогсоол, хүйтэн агуулах гэх мэт газруудад суурилуулах нь илүү тохиромжтой шийдэл юм.

Бид танд Honeywell Xtralis компанийн Vesda брэндийн аспирацийн галын  дохиоллын системийн шийдлийг санал болгож байна. Таны нандин үнэт зүйлсүүд нь аюулгүй байх болно.

Дэлхийд нийт суурилуулсан аспирацийн системийн 70 гаруй хувь нь Honeywell Xtralis компанийн Vesda брэндээр хийгдсэн байна.

vesda galiin dohiolol.png

​​  Давуу тал:

  • Галын эхэн үед мэдрэнэ

  • UL, ULC, ActivFire, CE, CCC, VdS, FM, LPCB, VNIIPO, NF, EN 54-20, ISO 7240-20 UL стандарт хангасан

  • Бие даан сүлжээнд холбогдон програм хангамжаар хянах боломжтой

  • Хаягладаг галын дохиоллын системд холбон утаа мэдрэгчийн үүрэг гүйцэтгэн ажиллах боломжтой

  • 6500 м/кв хүртэлх талбайг хамарна

  • Дөрвөн тусдаа сорох хоолойн шугамыг холбоно

  • Утааг 0.001% obs/m нарийвчлалтай мэдэрнэ

  • Галын аюулын 4 түвшинг тохируулж болно

  • 20.000 хүртэлх түүх хадгална

bottom of page