top of page

HYBRID ИНВЕРТЕР

Modular-BESS-Solution-Energy-Storage-System-SigenStack-06-17-2025_04_40_PM.png
  • PV + BESS системд хялбар өргөтгөл хийх боломжтой

  • Бага жинтэй, жижиг хэмжээтэй — тээвэрлэх, суурилуулахад хялбар

  • EMS (Эрчим хүчний удирдлагын систем)

  • 500мА AFCI (нуман гүйдлийн галын эрсдлийн хамгаалалттай) — өндөр хүчин чадал, дээд түвшний аюулгүй байдал

  • Өөрийгөө тэжээх дотоод эх үүсвэрийн горимтой — ТОГ БАРИГЧ ШААРДЛАГАГҮЙ

  • ГАДНА ЗОРИУЛАЛТЫН IP66 хамгаалалт

Sigenstack MNG.png

ХӨНГӨН. АВСААРХАН. УХААЛАГ.

Дэвшилтэт технологи, эд ангиудыг оновчтой хөргөлтийн системтэй хослуулж хөгжүүлснээр Sigenergy C&I инвертер нь салбартаа хамгийн авсаархан хэмжээтэй бүтээгдэхүүн болж шинэ стандарт тогтоож байна.

 

Энэхүү загвар нь ялангуяа дээврийн угсралтын үед зөөвөрлөлт, суурилуулалтын зардлыг бууруулж, илүү уян хатан байдлыг бий болгодог.

Sigenstack MNGКЖХ.png

БҮРЭН УДИРДЛАГА - УХААЛАГ EMS ШИЙДЭЛТЭЙ

УДИРДЛАГЫН НЭМЭЛТ ТӨХӨӨРӨМЖ ШААРДЛАГАГҮЙ

Эрчим хүчний удирдлагын систем (EMS)-тэй тул олон зуун инвертерийг тусдаа дата логгер төхөөрөмж шаардахгүйгээр параллель байдлаар холбох боломжтой.

 

Аль ч инвертер нь системийн үндсэн мастер төхөөрөмж болж сүлжээн дэх бусад төхөөрөмжүүдээ удирдах боломжтой ба энэ нь анхны хөрөнгө оруулалт болон суурилуулалтын дараах засвар үйлчилгээний зардлыг хамгийн бага байлгах боломжийг олгоно.

Sigenstack MNGЛК.png

DC / ТОГТМОЛ ГҮЙДЛИЙН ХОЛБОЛТ

Уян хатан, ирээдүйд бэлэн шийдэл

Нөөц порттой ухаалаг HYBRID инвертер — SigenStack-д хялбар холбогдож, PV+ESS системд шууд шилжих боломжтой.

Sigenstack MNG85.png

НУМАН ГҮЙДЛИЙН АЛДАА ИЛРҮҮЛЭГЧ САЛГУУР (AFCI)

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ ЭРИН

AFCI нь цахилгаан хэлхээнд үүсэж болзошгүй нуман гүйдэл буюу оч үүсэх гажгийг өндөр нарийвчлалтай илрүүлж, галын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зориулалттай хамгаалалтын ухаалаг төхөөрөмж юм.

 

Sigenergy компанийн AFCI систем нь feature fusion болон нейрон сүлжээний алгоритмыг хослуулсан ба энэ нь салбартаа тэргүүлэх 500 метрийн илрүүлэлтийн зай хүрсэн бөгөөд өндөр чадлын хэрэглээний орчинд найдвартай ажиллагааг хангаж өгдөг.

Sigenstack MNGЛКУЮ.png

УХААЛАГ СҮЛЖЭЭ - ИЛҮҮ ХУРДАН, ИЛҮҮ УХААЛАГ УДИРДЛАГА.

100 Mbps хурдтай Fast Ethernet бүрэн дуплекс холболттой бөгөөд Sigen C&I инвертерүүдийг өгөгдөл дамжуулах болон хүлээн авах үйлдлийг нэгэн зэрэг хийх боломжийг олгодог.

 

Үүний үр дүнд системийн харилцаа илүү хурдан, эрчим хүчний удирдлага илүү үр ашигтай болдог.

bottom of page