
ЦАХИЛГААН СҮЛЖЭЭНИЙ УХААЛАГ САМБАР

ҮЛ ТАСАЛДАХ ЦАХИЛГААН ХАНГАМЖ (0 МИЛЛ СЕКУНД ШИЛЖИЛТ)
Төвийн цахилгаан сүлжээ тасарсан тохиолдолд, Sigenergy-ийн нарны систем (PV), батарей хураагуур (ESS), сүлжээ болон генераторын ухаалаг хослолууд нь нөөц цахилгаан хангамж руу агшин зуурт (0 миллисекундэд) шилждэг. Энэ техник чадамжийн тусламжтайгаар таны төхөөрөмжүүд, системүүд нэг ч хором тасралгүйгээр ажиллагаа хэвийн байна. Sigenergy-ийн тус патентлагдсан ачаалал талын гэмтлийн хамгаалалт нь таны эрчим хүчний хангамжид дээд зэргийн найдвартай байдлыг бий болгоно.

ХӨНГӨН, БАТ БӨХ - УРТ ХУГАЦААНЫ АШИГЛАЛТТАЙ
Энгийн шийдлүүдээс ялгаатай нь, Sigen Energy Gateway нь бат бөх, хөнгөн, бүхэлдээ өндөр чанарын хөнгөн цагаан хийцтэй. Энэ нь бусад системүүдийн бүтээгдэхүүнүүдтай харьцуулахад жинг 8 кг-аар бууруулж, ашиглалтын хугацааг уртасгадаг — зэврэхгүй, зэвэнд тэсвэртэй, маш удаан эдэлгээтэй.

ХАМГИЙН ДЭЭД ЗЭРГИЙН УЯН ХАТАН БАЙДАЛ
Sigen Energy Gateway нь SigenStor болон SigenStack батарей хураагуурын системүүдийг уян хатан байдлаар нэгтгэх боломжийг олгодог — ганц айл өрхийн хэрэглээнээс эхлээд 50 хүртэлх SigenStor болон SigenStack инвертерүүдийг холбосон аж үйлдвэрийн томоохон системийг бий болгох боломжтой. Үүнээс гадна өндөр хүчин чадалтай хөрвүүлэгч, генератор, дулааны насос, цахилгаан машины цэнэглэгч зэрэг бусад төхөөрөмжүүдийг ч холбож ашиглах боломжтой.

ИНТУИТИВ УДИРДЛАГА
MySigen аппликейшн удирдлагын хэсгийн тусламжтайгаар та эрчим хүчний хэрэглээ, урсгал болон системийн бүх чухал үзүүлэлтүүдийг хүссэн үедээ хялбархан хянаж удирдах боломжтой.
.jpg)
ЦОГЦ ХАМГААЛАЛТ
Салбартаа тэргүүлэх 350МС-н урвуу гүйдлийн хамгаалалт болон өгөгдөлд суурилсан эрсдэлээс урьдчилан сэргийлэх механизм нь таны системийг аюулгүй байдлын хамгийн дээд түвшинд ажиллуулна.

ӨРГӨТГӨХ БОЛОМЖТОЙ ШИЙДЭЛ
Жижиг өрхөөс эхлээд томоохон аж үйлдвэрийн байгууламж хүртэл — Sigen Energy Gateway нь таны бүх хэрэгцээнд тохирно.