Монгол улсын шилэн кабелийн тархац
Манай мэргэжлийн хамт олон 1996 оноос хойш Монгол улсын хэмжээнд 18000 км гаруй шилэн кабель суурилуулсан.
Шилэн кабель суурилуулах түгээмэл аргууд:
- Газраар
- Агаараар
- Сувагчлалаар


Шилэн кабелийг газраар суурилуулах
Энэ арга нь хөдөө орон нутгийн сүлжээ байгуулахад илүү тохиромжтой. Ашиглалтын явцад гэмтэл үүсэх нь бусад кабель суурилуулалтын аргуудаас харьцангуй бага, хямд өртөгтэй байдаг. Газраар шилэн кабель суурилуулахдаа зориулалтын гадна хуягласан бүрээстэй кабель ашиглаж, MNS 6597:2016, MNS 5207:2016, MNS 5278:2003 гэсэн стандартуудыг мөрдөж ажилладаг.

Шилэн кабелийг агаараар суурилуулах
Агаарын кабелийг суурилуулахдаа холбооны зориулалтын шон болон барилга хооронд бэхэлж суурилуулдаг. Агаарын шилэн кабель нь ердийн болон тусгай зориулалтын гэж байх бөгөөд тусгай зориулалтын кабелийг өндөр хүчдэлийн болон гэрэлтүүлгийн шон ашиглан суурилуулна.

Шилэн кабелийг худаг сувагчлалаар суурилуулах
Ихэнхи тохиолдолд хот суурин газрын харилцаа холбооны дэд бүтэц хийгдсэн газруудад болон шинээр худаг сувагчлал байгуулж, шилэн кабелийг суурилах арга юм.