
Дотоод сүлжээ зохион байгуулах
Орчин үед дотоод сүлжээ, дэд бүтцийн шийдэл нь аливаа барилгад нарийн төлөвлөсний дагуу суурилуулах шаардлагатай болсон. Дотоод сүлжээний найдвартай байдлыг хангахад шинэ үеийн техник технологийг ашиглах нь чухал.
Бид харилцаа холбоо дэд бүтцийн салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ба мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээг үзүүлнэ гэдэгт та итгэлтэй байж болно. Захиалагч байгууллагын барилгын зурагт тулгуурлан, төгс тохирох системийг төлөвлөн, хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан суурилуулалтын ажлыг хурдан шуурхай хийж гүйцэтгэнэ.

Дотоод сүлжээний давуу тал
Дотоод сүлжээний асуудлуудыг шийдсэнээр цаг хугацаа, урсгал зардлыг мэдэгдэхүйцээр бууруулж ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлэх болно.
- Байгууллагын доторх мэдээллийг хязгааргүй, өндөр хурдаар хуваалцах
- Холбоо, дохиоллын нэгдсэн хяналтын удирдлагын төвтэй болох
- Өндөр хурдны интернетэд холбогдох
- Салбар нэгжүүдийг дотоод сүлжээнд нэгтгэх
- Нэгдсэн өгөгдлийн сантай болох





