Үүрэн холбооны сүлжээ өсгөгч систем гэж юу вэ?
DAS систем /Distribution Antenna Systems/ гэдэг нь үүрэн холбооны операторуудын сүлжээ унадаг барилгын лифт болон зоорийн давхар гэх мэт газруудад үүрэн холбооны ярианы чанар, өгөгдөл дамжуулах хурдыг сайжруулах зорилготой систем юм.
Сүлжээ ихээр унадаг газар дээрхи системийг байгуулсанаар хүний бие муудах, осол аваар гарах, гэмт хэрэгт өртөх зэрэг асуудлуудаас сэргийлж чадна.
Энэхүү системийг олон улсад өргөнөөр хэрэглэж байна.


Барилга байгууламж дээр үүрэн холбооны сүлжээ өсгөх системийн санал болгох шийдэл
Тэгвэл бид танд барилга доторх үүрэн операторуудын сүлжээг сайжруулах DAS буюу үүрэн холбооны сүлжээ өсгөгч системийг санал болгож байна.
Туршлагатай баг хамт олон таны байгууламжид тохирсон зураг төсөл гаргаж, сүлжээ унадаг газруудын судалгааг хийж, өөрийн тань эзэмшилд суурилуулж аюулгүй байдлыг тань хангаж өгөхөд таатай байх болно.

Сүлжээ өсгөгчийн давуу тал
- Бүх үүрэн холбооны оператор байгууллагуудын сүлжээг дэмжиж ажилладаг.
- Үүрэн холбооны операторуудын 700, 800, 850, 1900, 1700/2100 МГц мөн 2.5Гц давтамж дэмжин ажилладаг.
- 5G, 4G, LTE, GSM, CDMA гээд бүхий л сүлжээг дэмжиж ажиллана.
- Эрсдэлгүй аюулгүй байдлыг хангаж чадна.
- Байгууламжийн өнгө үзэмжид нөлөөлөхгүй.
- Тохиргоо хийх боломжтой.
- Тав тухтай байдлыг дэмжинэ.