Монкабель Системс ХХК – ийн Гүйцэтгэх Захирал Э.Пүрэвдорж:
Уншигчдынхаа энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.
Энэ жил бидний хувьд компанийн маань 25 жилийн ойн баяр Харилцаа холбооны салбарын 100 жилийн ойтой давхцан тохиож буй онцгой жил болж байна.
Манай компани нь анх 1996 онд холбооны дэд бүтцийн барилга угсралт, кабель шугамын суурилуулалтын чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба тэр цагаас хойш үйл ажиллагаа маань тасралтгүй өргөжин тэлж өнөөдөр холбоо дохиолол, автоматжуулалт, цахилгаан, гэрэлтүүлгийн чиглэлүүдэд мэргэшсэн инженерингийн компани болон хөгжиж байна.
Өнөө цагт бүхий л салбарт өргөн цар хүрээтэйгээр яригдаж буй хиймэл оюун ухаан (artificial intelligence), 5G, зүйлсийн интернет (IoT) гэх мэт аж үйлдвэрийн 4-р хувьсгалын мэдээлэл технологийн инновац, шийдлүүд нь манай салбарт ч мөн асар хурдтайгаар түрэн нэвтэрч байгаа маш сонирхолтой цаг үед бид амьдарч байна.
Манай хамт олон энэхүү технологийн хөгжил дэвшлийн чиг хандлагатай уялдаатайгаар цаашид хэвшмэл байдал status-quo – г эвдсэн хамгийн орчин үеийн, салбарынхаа хөгжилд түлхэц үзүүлэх, тав тух, аюулгүй байдал, эрчим хүчний хэмнэлтийг дээд түвшинд хүргэх ухаалаг дэд бүтэц, ухаалаг барилгын илүү дэвшилтэт, цогц шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Эцэст нь энэ хугацаанд бидэнд өндөр итгэл хүлээлгэн хамтран ажиллаж ирсэн харилцагчиддаа компанийхаа нийт хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлье.
Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Comments