Манай хоёр компани нь нэг ижил жил 1996 онд үүсгэн байгуулагдсан ба энэ жил 25 жилийн ойд маань тохиож байна.
Мобиком Корпорацийн хувьд дараагийн 25 жилийн аяллаа тодорхойлох rebranding campaign - ныхаа хүрээнд цаашид бүхий л харилцагчидтайгаа урт хугацаанд тогтвортой өсөн дэвжих бодлого баримталж ажиллахаа онцлон тэмдэглэв.
Манай компаний хувьд мөн, энэ жил Эрхэм Зорилгоо шинийг эрэлхийлэгч, чанарыг дээдлэгч, компанийн дотоод, гадаад бүхий л оролцогч талуудаа дэмжсэн "Үнэ Цэн Бүтээгч" байх хэмээн тодорхойлсон билээ.
Хүндэт харилцагч Мобиком Корпорацийхан болон компанийхаа нийт хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.
Comments