Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд, багачуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах санаачлагын хүрээнд бид Autism & Exceptional Children's Academy / Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академи хичээлийн байр, танхимуудын аюулгүй байдал хяналтын иж бүрэн системийг хандивын нөхцөлөөр суурилуулж өглөө.
Тус академи нь хэл яриа, харилцааны хөгжлөөрөө үе тэнгийн хүүхдүүдээсээ хоцрогдолтой, аутизм болон бусад хөгжлийн бэрхшээлтэй (оюуны бэрхшээл, тусгай хэл ярианы бэрхшээл, глобаль хөгжлийн бэрхшээл, саажилт г.м) хүүхдүүдийг орчин үеийн нотолгоонд суурилсан интервенци, эмчилгээ, тусгай сургалт, техник технологийн дэвшлийн тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлээ даван туулах, хоцрогдлоо нөхөх, өөрсдийн давуу тал, авъяас чадварыг нээн илрүүлэх, өөрийгөө илэрхийлэх, бие даан амжилттай амьдрах чадваруудыг эзэмших, нийгмээс тусгаарлагдахгүйгээр аль болох үе тэнгийнхээ ердийн хөгжилтэй хүүхдүүдийн дунд амжилттай сурах боломжийг бүрдүүлэхийн тулд ажилладаг байгууллага юм.
Comments