ГЭРЭЛТҮҮЛГИЙН АВТОМАТ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Концепт дизайн, тооцооллын дагуу гэрэлтүүлгийг олон төрлийн горимд оруулж удирдах боломжтой нэгдсэн удирдлагын системийг бидний зүгээс санал болгож байгаа бөгөөд энэ систем нь бусад бүх барилгын автоматжуулалтын шийдлүүдтэй хоршиж ажиллах боломжтой.
Гэрлийг нэгдсэн системд оруулан удирдах нь олон давуу талтай:
-
Тодорхой гэрлийн горимууд хийж өгснөөр хүссэн орчиноо хялбархан бүрдүүлэх, удирдах, хянах
-
Тухайн газрын үйл ажиллагаанд болон өдрийн цагт тааруулан гэрэлтүүлгийн тод бүдэг, асах унтрах хугацааг автоматаар тохируулснаар тог хэмнэх (хөдөлмөх хөнгөлөх)
-
Зам талбайн гэрэлтүүлгийг байгалийн гэрлийг мэдэрч автоматаар асч унтрахаар тааруулах нь аюулгүй байдлын хангадаг, мөн тог хэмнэдэг
-
Барилгын фасадны гэрэлтүүлгийг мөн байгалийн гэрэлтэй уялдуулан асааж, урьдчилж төлөвлөж хийсэн горимуудаар (хөдөлгөөнт гэрэл, өнгө ээлжлэн асах, тодорч бүдгэрэх г.м.) гэрэлтүүлснээр тухайн барилгын брэнд бий болж олон нийтэд хялбар танигддаг болно.
-
Эмнэлэг, оффис, сургууль зэрэг газруудад байгалийн гэрлийг зохиомол гэрлийн хамт хоршуулж хэрэглэснээр сэтгэл санаа, эрүүл мэнд, бүтээлч байдалд эерэгээр нөлөөлдөг.
-
Гэрлийн өнгийг тохируулж өрөөний уур амьсгалыг өөрчлөх
-
Хэрэглэгчийн хараанд сөрөг нөлөөгүй байгалийн гэрлийг ашиглах
-
Ашиглагдаагүй гэрлийг автоматаар унтраах