Холбооны цамхаг угсралт

Бид харилцаа холбооны цамхаг байгуулахдаа дараах үйл ажиллагааны алхмуудыг баримтлан ажилладаг. Үүнд:

  • Үйлчилгээний төрлөөс хамааруулан цамхгийн загвар, хэмжээ, байрлуулах газрыг сонгох
  • Шаардлагатай урьдчилсан судалгаа, дүгнэлтүүдийг холбогдох байгууллагуудаар хийлгэж зөвшөөрөл авах
  • Цамхгийн байгууламжийн зураг төсөл гаргуулж баталгаажуулах
  • Цамхгийн суурь бэлтгэх
  • Цамхгийг угсарч суурилуулах
  • Цамхагт газардуулга, аянга сарниулагч хийх
  • Цамхагт гэрэлтүүлэг, тэмдэглэгээ хийх
  • Цамхагт хамгаалалтын хашаа хийх
  • Эрх бүхий байгууллагуудаар хянан баталгаажуулж хүлээлгэн өгөх

Угсармал цамхаг

 

Харилцаа холбооны салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг инженерийн байгууламж юм.

Уг цамхгийн давуу талууд:  

  • Хамгийн сүүлийн үеийн үл зэврэх түрхлэг ашигласан.
  • 7м-ээс 40м хүртэл  хүртэл өндөртэй.
  • Радио холбооны дамжуулах станцын төхөөрөмжийг суурилуулахад аюулгүй ажиллагааг хангасан, олон хэрэглэгчийн антеннуудыг суурилуулахад зай талбай хүрэлцээтэй.

Баганат цамхаг

 

Баганат цамхаг нь харилцаа холбооны олон төрлийн хэрэглээнд ашиглагддаг бөгөөд дэд сүлжээ, сүлжээний бүсчлэлд өргөн ашиглагддаг.

Уг цамхгийн давуу талууд:  

  • Суурилуулалтын зардал хямд
  • Зай талбай бага эзэлдэг
  • Үзэмж сайтай
  • Ашиглах явцад засвар үйлчилгээ бага шаардана

Хотын өгнө үзэмжийг сайжруулах олон загвар, хэв маягтай байж болно.

Татлагат цамхаг

Радио релений станцуудад өргөн ашиглагддаг загвар юм. Бүтцийн хувьд илүү шигүү торон бүтэцтэй байгаль цаг уурын онцгой нөхцөлийг тэсвэрлэх зориулалттай бүтээгддэг инженерийн байгууламж юм.