Бичил хоолойн сувагчлал / Microduct

Манай хамт олон олон улсад өргөнөөр нэвтэрч буй бичил хоолойн /microduct/ сувагчлалын шинэ технологийг Монгол улсын харилцаа холбооны салбарт шинээр нэвтрүүлэхээр судалгаа хийн, суурилуулалт гүйцэтгэх арга технологи, стандартыг боловсруулан батлуулж, гүйцэтгэж байна.

Өндөр зэрэглэлийн Итали стандартаар баригдаж буй Casa Da Vinci хаус хотхоны төслийн шилэн кабель суурилуулах ажилд уг бичил хоолойг ашиглаж байна.

Бичил хоолойн сувагчлалын (microduct) системийн давуу тал

Бичил хоолойн сувагчлалыг (microduct) тохижсон хот суурингийн үндсэн сүлжээний өргөтгөл, шинээр баригдаж буй нийтийн болон амины орон сууцны  хороолол, хотхоны холбооны дэд бүтэц байгуулахад тохиромжтой ба дараах давуу талуудтай:

  1. Уламжлалт холбооны сувагчлал байгуулахаас зардал багатай.
  2. Тохижсон зам талбайн доогуур өмнө нь хийгдсэн дэд бүтэц дээгүүр дахин сувагчлал хийхэд тохижилтыг эвдэхгүй байх давуу талтай.
  3. Сувагчлалыг байгуулсны дараа кабель суурилуулахад цаг хугацаа, хүн хүч хэмнэж зардлыг бууруулна.
  4. 1км зайд шилэн кабель суурилуулахад 12 минутын дотор, хийн даралтаар үлээлгэн түргэн шуурхай гүйцэтгэнэ.
  5. Бичил хоолойн сувагчлалаар шилэн кабель суурилуулахад бүрээс гэмтэх  болон нугалрах зэрэг эрсдэлүүд бага.
  6. Маш бага талбайд газар ухаж, суурилуулдаг тул байгаль орчинд ээлтэй.

Бичил хоолойн сувагчлалд суурилуулдаг кабелийн төрөл

 

Бичил хоолойгоор суурилуулдаг кабель нь шөрмөсний тоо, гадна бүрээс, зориуулалтаасаа хамааран /ABF air blown fiber, microcable, ABC air blown cable/  2 төрөл байна.

  1. ABF нь 1-12 шөрмөстэй дан нимгэн бүрээстэй, бичил хоолойгоор сүвлэхдээ даралтад хийгээр үлээлгэж суурилуулдаг. 
  2. ABC нь 12-288 шөрмөстэй давхар бүрээстэй, бичил хоолойгоор  сүвлэхдээ өөрөөр нь түлхэх болон даралтад хийгээр үлээлгэж суурилуулна. Кабелийн гадна диаметр 4-14мм хүртэл байдаг.