Монголиан тренчлесс инженеринг ХХК

Манай компани 2012 онд Монголиан Тренчлесс Инженеринг ХХК /охин компани/ байгуулж /суваггүй технологи/ зам талбайг эвдэж, газар ухаж хөндөхгүйгээр шугам хоолойн суурилуулалт, нөхөн сэргээлт, засвар хийх технологийг Монгол Улсын инженерийн шугам сүлжээний салбарт нэвтрүүлж, хөгжүүлэх алсын хараатайгаар анх үүсгэн байгуулсан.

Өнөөдөр манай Монголиан Тренчлесс Инженеринг ХХК баг хамт олон нь  суваггүй технологи ашиглан инженерийн шугам сүлжээний цогц угсралт, суурилуулалтыг гүйцэтгэдэг мэргэшсэн компани болон өргөжиж байна.

Манай суваггүй технологийн тухайд:

 

Хөрсний өөр өөр онцлог шинжид тохирсон хамгийн олон төрлийн дэвшилтэт тоног төхөөрөмж, know-how аргачлалыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Сүүлийн 6 жилийн хугацаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад авто зам, төмөр замуудыг эвдэж, сэтэлж, ухахгүйгээр цахилгааны кабель, холбооны кабель шугам, цэвэр бохир, дулаан, ариутгах татуурга зэрэг инженерингийн шугам хоолойн сүвлэгээний олон ажлуудыг амжилттай гүйцэтгэлээ.

Суваггүй технологиор суурилуулалт хийх төрөл

 

Шинэ суурилуулалт

  1. Өрөмдөж сүвлэх
  2. Хийн цохилтот аргаар сүвлэх
  3. Босоо чийгийн өрөмдлөгөөр сүвлэх
  4. Лазер чиглүүлэгчтэй өрөмдлөг ашиглан сүвлэх

Хуучин хоолойг шинэчлэх

  1. Хуучин хоолойг эвдэж сэргээх 

 

ШИНЭ СУУРИЛУУЛАЛТ

Хийн цохилтот

 

ШИНЭ СУУРИЛУУЛАЛТ

Хийн цохилтот

 

ШИНЭ СУУРИЛУУЛАЛТ

Өрөмдөж сүвлэх

 

ШИНЭ СУУРИЛУУЛАЛТ

Босоо чиглэлийн өрөмдлөг

 

ШИНЭ СУУРИЛУУЛАЛТ

Лазер чиглүүлэгчтэй өрөмдлөг

 

ХУУЧИН ХООЛОЙГ ШИНЭЧЛЭХ

Хуучин хоолойг эвдэж, сэргээх