Бүсийн мэдрэгч бүхий уламжлалт галын дохиоллын систем
Болзошгүй гал түймрийн аюулыг түргэн шуурхай мэдээлж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах зориулалт бүхий галын дохиоллын систем юм. Уг систем нь утаа, дулаан, уур, хий, дөл мэдрэгч зэрэг олон төрлийн мэдрэгчүүдийг хэрэглэдэг. Барилга байгууламжийн хэмжээ болон зориулалтаас нь хамааран галын дохиоллыг хаяглагддаг, уламжлалт, аспирацийн гэсэн 3 төрөлд ангилан суурилуулж байна.
Уламжлалт галын дохиоллын систем нь хэд хэдэн бүсээс /зооноос/ бүрдэнэ. Нэг бүсэд хэд хэдэн мэдрэгчүүд байх бөгөөд хэрэв нэг мэдрэгч нь дохио илгээвэл техникч гал гарсан өрөөг олох хэрэгтэй болдог. Тухайн барилгад гал гарсан тохиолдолд гал идэвхтэй гарч буй хэсгийг тухайн бүсээр /давхраар/ нь мэдээлдэг. Гал гарсан давхарт дуут дохиологчийн мэдээллээр тухайн давхарт байгаа хүмүүсийг аюулгүй газар шилжүүлэх, галыг унтраах боломжтой.

СУУРИЛУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ САЛБАР

Сургууль, Цэцэрлэг

Ресторант, Паб, Бар, Зоогийн газар

Худалдаа үйлчилгээний төв

Оффис





