Аспирацийн /сорох шугам/ галын дохиоллын систем
Болзошгүй гал түймрийн аюулыг түргэн шуурхай мэдээлж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах зориулалт бүхий галын дохиоллын систем юм. Уг систем нь утаа, дулаан, уур, хий, дөл мэдрэгч зэрэг олон төрлийн мэдрэгчүүдийг хэрэглэдэг. Барилга байгууламжийн хэмжээ болон зориулалтаас нь хамааран галын дохиоллыг хаяглагддаг, уламжлалт, аспирацийн гэсэн 3 төрөлд ангилан суурилуулж байна.
Аспирацийн /сорох шугам/ систем гэдэг нь pvc болон бусад төрлийн хоолойг ашиглан орчны агаарыг сорон шинжилж, утаа болон хийг илрүүлдэг систем юм. Бусад төрлийн галын дохиоллын системээс мэдрэх чадвар хамгийн өндөр байдаг. Та уг системийг сонгосноор галын аюулын үед хамгийн бага хугацаанд арга хэмжээг авч хүний амь болон эд хөрөнгөө эрсдэлээс бүрэн хамгаалж чадна.
СУУРИЛУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ САЛБАР

Дата центр

Серверийн өрөө

Цахилгааны өрөө

Архивийн өрөө

Үйлдвэр

Хүйтэн агуулах
