ЦЭГЭН МЭДРЭГЧ БҮХИЙ ХАЯГЛАДАГ ГАЛЫН ДОХИОЛЛЫН СИСТЕМ
Болзошгүй гал түймрийн аюулыг түргэн шуурхай мэдээлж, хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах зориулалт бүхий галын дохиоллын систем юм. Уг систем нь утаа, дулаан, уур, хий, дөл мэдрэгч зэрэг олон төрлийн мэдрэгчүүдийг хэрэглэдэг.
Барилга байгууламжийн хэмжээ болон зориулалтаас нь хамааран галын дохиоллыг хаяглагддаг, уламжлалт, аспирацийн гэсэн 3 төрөлд ангилан суурилуулж байна.
Хаягладаг галын дохиоллын систем гэдэг нь мэдрэгчүүд нь өөр дээрээ дурын хаяг авч, авсан хаягаар нь гал хаана гарсныг тодорхой нарийн мэдээллэдэг систем юм. Хаягладаг систем үүссэнээр галын дохиоллын системүүд нь илүү найдвартай ажилладаг болсон. Та уг системийг сонгосноор галын аюул мэдрэгдсэн тохиолдолд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авч, хүний амь болон эд хөрөнгөө эрсдэлээс бүрэн хамгаалж чадна.
СУУРИЛУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ САЛБАР

Орон сууц, хотхон

Үйлдвэр

Агуулах

Худалдаа, үйлчилгээ

Банк

Оффис

Сургууль, цэцэрлэг

Ресторант, паб





