

Манай компани нь өндөр зэрэглэлийн гэрэлтүүлгийн бүтээгдэхүүний үйлвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч KKDC компаний албан ёсны онцгой эрхт түнш боллоо.
Түншлэлийн хүрээнд:
ККDC талаас: Боловсруулсан дизайны техникийн үзүүлэлтэнд тусгагдсан өндөр чанарын гэрэлтүүлгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх
Манай талаас: Монголын үл хөдлөхийн салбарт Гэрэлтүүлгийн Дизайн боловсруулах мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх + Удирдлага автоматжуулалтын суурилуулалтыг хийх зэрэг иж бүрэн цогц үйлчилгээг харилцагч та бүхэндээ хүргэх юм.
- Тооцооллын дагуу гэрэлтүүлгийн бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт гаргаж шаардлага хангасан гэрлийг нийлүүлэх
- Угсралт суурилуулалт хийх
- Тохиргоо хийх
KKDC Global албан ёсны хуудсаар зочилж дэлхийн бусад орны KKDC бүтээгдэхүүнүүд хэрэглэгдсэн төслүүдийг үзээрэй.