Манай хамт олон барилга байгууламжийн дотор, гадна гэрэлтүүлэг болон зам, талбайн гэрэлтүүлгийн шийдлийг мэргэжлийн түвшинд цогцоор нь төлөвлөж хийж гүйцэтгэдэг.



Орчин үед гэрлийг зөвхөн шөнийн цагаар ойр орчиноо гэрэлтүүлэх болон аюулгүй байдлыг хангахад хэрэглэдэг гэсэн ойлголт ард хоцорсон.
Гэрлийг барилгын интерьерт хүссэн уур амьсгал, орчиноо бүрдүүлэх, тав тухыг бий болгох, тухайн газрын дизайныг тодотгож, өнгө төрхийг тодорхойлоход хэрэглэж болно.
Барилгын экстерьерт гэрэл нь барилга байгууламжийн гоё сайхан харагдах байдлыг илүү тодотгож харуулах, мөн барилгын өнгө төрхийг хувирган өөрчлөх, олон нийтэд танигдах брэнд image үүсгэж болно.
Мэргэжлийн гэрэлтүүлгийн дизайн, техник, тооцооллын тусламжтайгаар цахилгааны урсгал зардлыг хэмнэх, хэрэглээг хялбарчлах бүрэн боломжтой.