Гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын систем

Концепт дизайн, тооцоололын дагуу гэрэлтүүлгийг олон төрлийн горимд оруулж удирдах боломжтой нэгдсэн удирдлагын системийг бидний зүгээс санал болгож байгаа бөгөөд энэ систем нь бусад бүх барилгын автоматжуулалтын шийдлүүдтэй хоршиж ажиллах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Автоматжуулалт & Дуу дүрс цэснээс аваарай.

Гэрлийг нэгдсэн системд оруулан удирдах нь олон давуу талтай:

  • Тодорхой гэрлийн горимууд хийж өгснөөр хүссэн орчиноо хялбархан бүрдүүлэх, удирдах, хянах
  • Тухайн газрын үйл ажиллагаанд болон өдрийн цагт тааруулан гэрэлтүүлгийн тод бүдэг, асах унтрах хугацааг автоматаар тохируулснаар тог хэмнэх (хөдөлмөр хөнгөлөх)
  • Зам талбайн гэрэлтүүлгийг байгалын гэрлийг мэдэрч автоматаар асч унтрахаар тааруулах нь аюулгүй байдлыг хангадаг, мөн тог хэмнэдэг
  • Барилгын фасадны гэрэлтүүлгийг мөн байгалийн гэрэлтэй уялдуулан асааж, урьдчилж төлөвлөж хийсэн горимуудаар (хөдөлгөөнт гэрэл, өнгө ээлжлэн асах, тодорч бүдгэрэх г.м.) гэрэлтүүлснээр тухайн барилгын брэнд бий болж олон нийтэд хялбар танигддаг болно
  • Эмнэлэг, оффис, сургууль зэрэг газруудад байгалын гэрлийг зохиомол гэрлийн хамт хоршуулж хэрэглэснээр сэтгэл санаа, эрүүл мэнд, бүтээлч байдалд эерэгээр нөлөөлдөг