Видео энтертайнмент

Хувийн кино театр

Дуу дүрсний гайхамшгийг тусгайлан тохируулсан гэрэлтүүлгийн хамтаар гэрийнхээ кино театраас мэдрээрэй.

Системийн төхөөрөмжүүдийн кабель утас нь нүднээс далд, эмх цэгцтэй байх бөгөөд зөвхөн Control4 юниверсал удирдлага эсвэл ухаалаг утас, таблеттай байхад хангалттай. Видео эхлэх мөчид бүдгэрэх, видеог зогсоох мөчид тодрох ухаалаг гэрэлтүүлгийн шийдлүүдтэй. Дэлгэц рүү ойж, дүрсний гаралтанд нөлөөлөхгүйгээр тохируулах боломж бүхий гэрлүүдийн өргөн сонголттой. Гэрийнхээ кино театрт тухлангаа халаалт, хөргөлт, аюулгүй байдал, интерком систем зэргүүдийг ганц л удирдлагаар удирдан суух боломжтой.

Орчин үеийн хэрэглээнд нэвтрээд буй энэхүү ухаалаг системийн тусламжтайгаар та гэрийнхээ аль өрөөнд ямар дуу хөгжим явуулах болон аль өрөөнд ямар видео дүрс тоглуулахаа тохируулан удирдах боломжтой.

Өрөө бүрээс хандах боломжтой видео, аудио сан нь гэр бүлийн гишүүн бүр хүссэн контентоо хүссэн цагтаа үзэх, сонсох боломжийг олгодог давуу талтай.

Triad брендийн спикерүүд

АНУ – ын Портланд Орегон хотоос гаралтай, 30 жилийн түүхтэй, өндөр чанарын дууны спикер үйлдвэрээр дэлхийд тэргүүлэгч Triad брендийн спикерүүдийг танилцуулж байна.

MQA, FLAC өргөтгөлтэй өндөр нягтралт аудио дуугаралт. Төсөл болон заслын онцлог шинжүүддээ тохируулах өргөн сонголт (хүчин чадал, таазны, хананд далд болон ил суудаг, олон өнгөний сонголт, суурилуулалтын өөр өөр орчин нөхцөлүүд)

Кино театрын хамгийн сүүлийн үеийн дуугаралтын стандарт болон бүх танигдсан онлайн дуу стриминг үйлчилгээг дэмждэг.

Дууны чанар

Проекторын дэлгэц

Бид дэлхийд дэлгэц үйлдвэрлэл, чанараараа танигдсан Grandview компаний Монгол дахь албан ёсны диллер болсон бөгөөд танд автомат, механик, суурин төрлийн 100-500 инч хүртэлх хэмжээтэй проектор дүрсний өндөр чанарын дэлгэцүүдийг санал болгож байна.