Гэрийн ухаалаг автоматжуулалт

Бидний санал болгож буй Control 4 ухаалаг автоматжуулалтын систем нь таны гэрийг хамгийн орчин үеийн технологийн шийдлээр бүрэн автоматжуулах ба та өөрийн амьдралын хэв маягт нийцүүлэн 6 аргаар гэрийнхээ электрон төхөөрөмжүүдийг цогцоор нь хүссэнээрээ удирдах боломжтой.

Тасралтгүй хувьсан шинэчлэгдэж буй технологийн ачаар бидний өдөр тутам хэрэглэдэг бүхий л төхөөрөмжүүд (цахилгаан бараа, гэрэл, гэрэл, зурагт, хөгжим, гар утас гэх мэт) маш ухаалаг болж байгаа  билээ. Эдгээр ухаалаг төхөөрөмжүүдийг бүгдийг нь нэгтгэн удирдана гэдэг бол технологийн гайхамшгийг мэдрэн таашаах онцгой боломж юм.