Автоматжуулалтыг удирдах аргууд

Бидний танилцуулж буй Control4 Smart Automation систем нь таны өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг гэрэлтүүлэг, энтертайнмент, тав тух, аюулгүй байдалд чиглэсэн бүхий л төхөөрөмж, цахилгаан хэрэгслүүдийг төсөөллөөс давсан байдлаар гайхамшигтай удирдана.

Системийг дараах аргуудаар хүссэнээрээ удирдах боломжтой. Үүнд:

Control4-ийн ухаалаг юниверсал удирдлагууд

Олон тусдаа удирдлага хэрэглэх шаардлагагүй (жишээ нь: зурагт, гурвалсан үйлчилгээний бокс, хөшиг, камен зуух, эйр кондишн, blu-ray тоглуулагч, проектор, систем хөгжим гэх мэт). Зөвхөн Control4-ийн ганц юниверсал удирдлагад энэ бүхнийг даатга.

Ханын болон зөөврийн таблет

Control4 – ийн ханын болон зөөврийн таблетууд нь системтэйгээ урт хугацаанд төгс ажиллахаар зохион бүтээгдсэн. Системээ цогц хэлбэрээр удирдахаас гадна интерком домофоны дэлгэцний үүргийг давхар гүйцэтгэдэг. Амралтын горимын үед дижитал зургийн жаазаар ч ашиглаж болно. Мөн бусад дурын IOS, Аndroid таблетаар ч системийг удирдах боломжтой.  

Гар утас

IOS, Аndroid үйлдлийн системтэй дурын гар утсан дээр Control4 аппликейшныг суулган системээ цогцоор нь удирдах боломжтой.

Ухаалаг програмчилдаг даралтат унтраалга

Та өөрийн амьдралынхаа болон албан байгууллагынхаа тогтмол удирдах хэрэгцээ, хэв маягт тохируулан удирдах функцуудыг энэхүү ухаалаг унтраалгын товчлуурууд дээр тохируулах боломжтой.

Сийлбэрддэг товчлууртай, олон өнгийн LED арын гэрэлтэй, гэрэл мэдрэгчтэй тул харанхуйд товчлуурууд тодорч харагддаг. Засал интерьертэй тохируулан олон өнгө, загвараас сонгох боломжтой.   

Хувийн дижитал туслах, дуу хоолойгоор удирдах Amazon Alexa, Google Home, Apple Siri

Ухаалаг цаг

Amazon Alexa хоршил

OS 3 шинэ үйлдлийн систем