Зочид буудлын өрөөний автоматжуулалт

Зочид буудал, амралт резортын үйлчлүүлэгчид гэрэл, хөшиг, температур, дуу дүрсний системийг нэгтгэн хэрэглэхэд хялбар болгосноор өндөр зэрэглэлийн тав тухыг мэдрүүлнэ.

Шинээр баригдаж буй, засварын ажилтай, бүр хуучны хийцтэй барилгад хүртэл автоматжуулалтыг хийж болно. Нэгтгэсэн систем хийх боломжтой учир нэг өрөө гэлтгүй нэг барилгыг бүрэн автожуулсан орчин үеийн барилга болгох боломжтой.

Халуун дулаан хүлээн авалт

Зочид буудлын системтэй холбогдох зочин ирэхээс өмнө халаалт хөргөлт ажиллаж эхлэн гэрлийг тохиромжит хэмжээнд асааж бэлдэнэ.

Control 4 автоматжуулалт

Бүх өрөөнийхөө аудио, видео системүүдийг ганцхан удирдлагаар эсхүл дуу хоолойгоор бүрэн удирдаж дуу, дүрсний гайхамшгийг мэдрээрэй.Хэрэглэхэд энгийн, ухаалаг интерфэйсээр та видео болон аудио сангаасаа сонголт хийх, дуу, дүрсний тохиргоонуудыг хийх боломжтой.Таны гэрийн аудио, видео системүүдийн бүхий л боломжит хувилбаруудыг нэг л удирдлагаар удирдах боломжтой. Өрөөнийхөө гэрэлтүүлгийн системийг өөрийн хүссэн нөхцөл, цагийн хуваарьт тохируулан автоматжуулах боломжтойгоос гадна нөгөө л ганц удирдлагаараа удирдах боломжтой юм.

Хэмнэлтийн гайхамшиг

Зочид буудлын үйл ажиллагааны зардал, цахилгаан зарцуулалтыг багасгана. Эзэнгүй үед гэрлийг бүдгэрүүлж, агааржуулагчийн ажиллагааг зогсооно. Зөвхөн нэг брендийн бүтээгдэхүүнд баригдахгүй. 9500 гаруй бусад брендийн төхөөрөмжийг өөртөө нэгтгэх тулд илүүд үздэг брендүүдийг хэрэглэх боломжтой.  нөлөөлөхгүйгээр тохируулах боломж бүхий гэрлүүдийн өргөн сонголтой.