Аудио энтертайнмент

Зочны өрөө, унтлагын өрөө, хооллох өрөө, гал тогоо, гэрийнхээ өнцөг булан бүрт хүссэн дуугаа сонсож дуу хөгжмийн гайхамшгийг мэдрээрэй.

Хэрэглэхэд энгийн, ухаалаг гар утасны аппликешнээр та аудио сангаасаа сонголт хийх, дууны тохиргоонуудыг хийх боломжтой.

Гэрийн автоматжуулалтын Control4 системтэй хоршуулан хэрэглэснээр та гэрийн аудио гэлтгүй видео системүүдийн бүхий л боломжит хувилбаруудыг нэг л удирдлагаар удирдах боломжтой. Зөвхөн өөрийн өрөөнд дуртай дуугаа сонсох эсхүл бүх өрөөнд нэг дууг чангаар ч сонсож болно.

Дуу дуугаралтын гайхамшгийг тусгайлан тохируулсан өсгөгчийн хамтаар гэртээ мэдрээрэй. Spotify, Deezer, Soundcloud гэх мэт онлайн стримингийн аппликешнээс сонсох боломжтой учир дууны сонголт хязгааргүй. Bluetooth, Гэрийн Wifi зэрэг утасгүй сүлжээгээр холбогдон дуугаа тоглуулах боломжтой. Auxiliary кабелиар ч мөн системтэйгээ холбогдоно.

JBL брендийн спикерүүд

JBL 4K 5.1 Soundbar

Бид гэрийн болон оффисын хэрэглээний спикерийн бүтээгдэхүүнээр дэлхийд хамгийн танигдсан JBL компаний Монгол улс дахь албан ёсны диллер бөгөөд та бүхэнд JBL 4K 5.1 серийн авсаархан, өндөр чанарын гэрийн кино театрын soundbar спикерийг санал болгож байна.

Тус soundbar нь нийтдээ үндсэн нүүрний хэсгийн төв, баруун, зүүн тал болон surround дуугаралтын зүүн болон баруун хойд гэсэн 5 спикер, 1 нам давтамжийн wireless subwoofer спикерийн иж бүрдэлтэй. Surround дуугаралтын 2 хажуугийн спикер нь их биенээсээ салж wireless горимоор ажилладаг бөгөөд 10 цагийн турш батерейгаа барьдаг тул энтермайнмент тань тасалдах тал дээр санаа зоволтгүй болсон.

JBL Stage серийн спикерүүд

Бидний бас нэг санал болгож буй гэрийн кино театрын спикерийн сонголт нь JBL Stage сер юм. Тус спикерүүдийн дуугаралтын бүх сувгууд тусдаа байх илүү мэргэжлийн хэрэглээнийх бөгөөд харьцангуй том талбайтай өрөөнд тохиромжтой. Маш гоёмсог үзэмжтэй модон өнгөлгөөтэй, JBL чанарын охь болсон бүтээгдэхүүн юм. Тус спикерүүдээр бид танд 5.1 – 13.2 хүртэлх хувийн кино театрын суурилуулалтыг санал болгож байна.