Програм хангамжууд

2011 оноос хойш бид теле-хяналтын камерын системийн нэгдсэн удирдлагын шилдэг програм хангамж хөгжүүлэгч Тайвань улсын NUUO Inc компаний Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр хамтран ажиллаж, олон томоохон төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн билээ.

NUUO теле-хяналтын камерын нэгдсэн удирдлагын програм хангамжийг ашиглан дэлхийд танигдсан 200 гаруй брендийн 2000 гаруй загварыг бүрэн чадамжаар нь ашиглаж олон тооны өөр брендийн хяналтын серверүүдийг нэг платформ дээр нэгтгэх боломжтой.

NUUO систем дараахь нэмэлт боломжуудтай:

  • Дэлгүүрийн кассын POS – ийн системтэй холбогдох боломжтой. Ингэснээр бичлэгийн архиваас худалдан авалтын талоны дугаар болон барааны нэр төрлөөр хайлтыг богино хугацаанд үр ашигтай хийх юм.
  • Камерын линзийг санаатайгаар таглаж хаах, хүн болон бусад хөдөлгөөнт биетийг тоолох, камерт чичиргээ үүссэн үед дүрсний чанарыг тогтворжуулах, зөвшөөрөгдсөн хяналтын шугамыг давж хориглосон талбайд нэвтрэх, зөвшөөрөлгүй нэвтрэх, урсгал чиглэл сөрөхийг илрүүлэх зэрэг ухаалаг нэмэлт функцүүдтэй.

Бидний гүйцэтгэдэг тус системийн үндсэн цөм нь Украйн улсын VIT (Video Internet Technologies) технологийн компаний теле-хяналтын камерын тусламжтайгаар Автомашины улсын дугаарыг автоматаар бүртгэж, мэдээллэдэг LPR (License Plate Recognition)  програм хангамжийн шийдэл юм.

Энэхүү програм хангамжийг хиймэл оюун ухааны алгоритм дээр тулгуурлан хөгжүүлсэн ба  автомашины улсын дугаарыг хормын дотор геометрик анализ хийн, танин бүртгэж богино хэмжээний видео болон зурган хэлбэрээр автомашины улсын дугаарын хамтаар архивт хадгалдаг.

  • Улсын дугаарын өгөгдлийн сангаас бүрдсэн олон төрлийн жагсаалт үүсгэх боломжтой. Жишээлбэл:  Эрэн сурвалжилж буй эсвэл нэвтрэхийг хориглосон автомашинуудын хар жагсаалт, тусгай үйлчлүүлэгчдийн автомашинуудын шар жагсаалт гэх мэт өгөгдлүүдийг бий болгох боломжтой ба тус шалгуурын дагуу агшин зуур харгалзагч/хамгаалагчдад түгшүүр мэдээг өгнө.
  • Мөн ижил шалгуураар архиваас маш богино хугацаанд хайлт хийх боломжтой.
  • Тус системийг манай Автомашины зогсоол болон HIKVISION хяналтын камерын системүүд дээр илүү хүчирхэгжүүлэх зорилгоор дангаараа биеэ даасан байдлаар нэмэлтээр суурилуулж болно.
  • Эсвэл манай теле-хяналтын камерын нэгдсэн удирдлагын NUUO систем дээр төгс хоршуулан интеграцчилах боломжтой.
  • Албан байгууллага, үйлдвэр, уурхай, хотхон, хороолол, дэлгүүр, онгоцны буудал зэрэг бүхий л төрлийн объектын автомашины нийтийн ил болон далд зогсоолд суурилуулж ашиглах шаардлагатай. Ингэснээр хяналт, аюулгүй байдал сайжирч, хэрэг зөрчлийг богино хугацаанд илрүүлж арга хэмжээ авах зэрэг сайн үр дүнг авчирна.
  • Хурдны зам, уулзвар, гүүр, гарам зэрэгт байрлуулсанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хянах, бүртгэх давуу талуудыг олгоно.
  • Зөвшөөрөөгүй эгнээгээр зорчих, улаан гэрлээр уулзвар нэвтрэх, тогтоосон хязгаараас давуулан хурд хэтрүүлэх гэх мэт ЗХД-ийн зөрчлийг баримтжуулах хамгийн баттай эх үүсвэр болж өгдөг ба ингэснээр жолооч нарын хариуцлага үлэмж хэмжээгээр нэмэгддэг.

VIT компаниас Монгол улсын автомашины улсын дугаарын стандартыг програмдаа бүрэн оруулж хөгжүүлсэн ба хэд хэдэн төслүүд дээр амжилттай хэрэгжсэн билээ.

Өнөө үеийн технологийн асар хурдтай хөгжил бидний ахуйн салшгүй нэг хэсэг болж, өдөр тутмын ажил, амьдралд маань улам гүн нэвтэрсээр байгаа билээ. Манай мэргэжлийн баг хамт олон аюулгүй байдлын системийн үйлдвэрлэлээр /хяналтын камер, нэвтрэх систем, дохиоллын систем, эргүүлийн систем, царай таних систем/ дэлхийд тэргүүлэгч компаниудын бүтээгдэхүүнийг худалдаалж, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, эрсдэлээс сэргийлсэн шийдлүүдийг боловсруулан, чанарын өндөр түвшинд суурилуулалтыг гүйцэтгэж байна.

Бидний танилцуулж буй Испани улсын Herta Security компаний хүний царай таних систем нь хүн ихээр цугларсан олон нийтийн газар царайг алдалгүй таних, нас хүйсээр ангилан бүртгэж статистик мэдээлэл боловсруулах, нэвтрэх системтэй хоршин ажиллах, видео архив аас шүүлт хийх, хайлтын өгөгдөлийг бүртгэх зэрэг олон үйлдлүүдлийг гүйцэтгэдэг ухаалаг систем юм.

  • Олон тооны царайг богино хугацаанд таних „
  • Хэд, хэдэн камерын дүрсэн дээр нэгэн зэрэг анализ хийх
  • Бүрэн автомат, халдлагаас хамгаалагдсан
  • Нүүрний хувиралт, орчны гэрэлтүүлгийн нөлөө, нүдний шил, сахал, ороолт, малгайтай байсан ч хүний царайг алдалгүй
    таньж ажиллах
  • Фото зураг болон видеоноос хайлтын өгөгдөл оруулах
  • 3дагч мэдээллийн сантай нэгтгэх боломжтой
  • Автоматаар хайлтын өгөгдлийг бүртгэх
  • Хэд, хэдэн жагсаалт үүсгэн, бүртгэл хөтлөх, тэдгээртэй тулган автоматаар хайлт хийх /Хар болон цагаан жагсаалт гэх мэт…/
  • Цагийн хайлтын тохиргоотой
  • Хайлтын илэрцийг PDF форматаар хуулж авах боломжтой
    ба гар утсан дээрээ дүрстэйгээр мэдээлэл авах /IOS, Android дэмжинэ/