Аюулгүй байдал, хяналтын системүүдийн цогц шийдэл, суурилуулалт


Айл өрх, жижиг аж ахуй нэгж

Өнөө цагт эд хөрөнгөө алдахаас сэргийлэх, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж амьдрах, бусад тулгарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хяналтын камерын системийг ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байна. Манай компани айл өрх, жижиг албан байгууллагуудын хэрэгцээг бүрэн хангах Hikvision брендийн теле-хяналтын камерын системийг санал болгож байна. Давуу талууд:

  • Хямд үнэ
  • Өндөр үзүүлэлт
  • Авсаархан, нүдэнд үл анзаарагдах
  • Суурилуулахад хялбар
  • Гар утас, таблет, компьютерээр дэлхийн хаанаас ч хянах боломжтой
  • Агшин зуур шууд мэдээлнэ

Худалдаа үйлчилгээний төв

Сүүлийн үед манай улсад томоохон худалдааны төв, үйлчилгээний газар ихээр нээгдэж байна. Худалдаа үйлчилгээний төвүүдийн аюулгүй байдал, ашиг орлогыг нэмэгдүүлэх хяналтын камерын цогц шийдлийг санал болгож байна. Үүнд:

  1. Ерөнхий гадна дотно орчны хяналтын систем HIKVISION брендийн камерууд
  2. Хяналтын камерыг кассын системтэй (ПОС) холбох систем
  3. Үйлчлүүлэгчдийн нягтралыг тодорхойлох систем
  4. Үйлчлүүлэгчдийг тоолж, нас хүйсээр ялгах систем

Бидний хамтран ажилладаг NUUO компаний хяналтын системийн програм хангамжийн тусламжтайгаар дээрх системийг хоршуулан ашигласнаар дараах давуу талууд үүснэ.

  • Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангана
  • Худалдаа үйлчилгээний төвийн эд хөрөнгийг хулгайн эрсдэлээс хамгаална
  • Үйлчилгээний ажилтны ажлын хариуцлагыг хянана
  • Худалдан авалт тус бүрийг дүрс бичлэгээр хадгална
  • Ухаалаг функцыг ашиглан маркетингийн судалгаа хийж борлуулалтыг нэмэх боломжтой
  • Үйлчлүүлэгчийн нягтралаас хамаарч барааны өрөлтийг ашигтайгаар хийх боломжтой

Энэхүү NUUO хяналтын системийн программ хангамж нь дэлхийн 70 гаруй брэндийн 2000-аад загварын камертай хоршиж ажиллах чадвартай бөгөөд таны одоо ашиглаж байгаа хяналтын камер дээр өөрийн программ хангамжийг ашиглаад, дээрх ухаалаг үйлдлүүдийг хийж болно.


Авто хөдөлгөөний теле хяналт

Бидний гүйцэтгэдэг тус системийн үндсэн цөм нь Украйн улсын VIT (Video Internet Technologies) технологийн компаний теле-хяналтын камерын тусламжтайгаар Автомашины улсын дугаарыг автоматаар бүртгэж, мэдээллэдэг LPR (License Plate Recognition)  програм хангамжийн шийдэл юм. Энэхүү програм хангамжийг хиймэл оюун ухааны алгоритм дээр тулгуурлан хөгжүүлсэн ба  автомашины улсын дугаарыг хормын дотор геометрик анализ хийн, танин бүртгэж богино хэмжээний видео болон зурган хэлбэрээр автомашины улсын дугаарын хамтаар архивт хадгалдаг.

VIT компаниас Монгол улсын автомашины улсын дугаарын стандартыг програмдаа бүрэн оруулж хөгжүүлсэн ба хэд хэдэн төслүүд дээр амжилттай хэрэгжсэн билээ.    

  • Албан байгууллага, үйлдвэр, уурхай, хотхон, хороолол, дэлгүүр, онгоцны буудал зэрэг бүхий л төрлийн объектын автомашины нийтийн ил болон далд зогсоолд суурилуулж ашиглах шаардлагатай. Ингэснээр хяналт, аюулгүй байдал сайжирч, хэрэг зөрчлийг богино хугацаанд илрүүлж арга хэмжээ авах зэрэг сайн үр дүнг авчирна.
  • Хурдны зам, уулзвар, гүүр, гарам зэрэгт байрлуулсанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хянах, бүртгэх давуу талуудыг олгоно.
  • Зөвшөөрөөгүй эгнээгээр зорчих, улаан гэрлээр уулзвар нэвтрэх, тогтоосон хязгаараас давуулан хурд хэтрүүлэх гэх мэт ЗХД-ийн зөрчлийг баримтжуулах хамгийн баттай эх үүсвэр болж өгдөг ба ингэснээр жолооч нарын хариуцлага үлэмж хэмжээгээр нэмэгддэг.

Үйлдвэр, уул уурхай

Үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудад аюулгүй ажиллах орчин, мэдээллийн нууцлал зэрэг нь хамгаас чухал байдаг. Бидний санал болгож байгаа IP камерын шийдэл нь таны бизнесийг хохиролгүйгээр аюул ослоос сэргийлж чадна.

Давуу тал:

  • Холын зайн объектыг хянах хөдөлгөөнт камер
  • Хэт холын зай буюу 10км-ээс дээш зайд хяналт хийх дулаан мэдрэгч камер
  • Цохилт доргилтын хамгаалттай
  • Цаг уурын эрс тэс нөхцөлд ажиллана.
  • Darkfighter камер нь харанхуй орчинд маш сайн хяналт хийдэг. Тус загварын камер нь гэрэлгүй нөхцөлд IR лазер туяа цацруулж 0.0002 Lux  хүртэлх гэрлийн орчинд өдрийн цагаар авсан мэт тод бичлэг хийдгээрээ онцлогтой юм.
  • Бичигч төхөөрөмжүүд нь ямар нэг хөдөлгөөн илэрсэн тохиолдолд мессэжээр болон мэйлээр мэдэгдэл өгөх боломжтой. Мөн үйлдвэрийн эзэд эсвэл ажилчид хүссэн үедээ гар утасны аппликейшн ашиглан камеруудаа үзэх боломж олгодогоороо давуу талтай.

Банк санхүүгийн байгууллагууд

Их хэмжээний мөнгөн дэвсгэрт бэлнээр хадгалдаг ББСБ, банк санхүүгийн байгууллагууд хамгийн нэн түрүүнд аюулгүй байдлыг хангах нь чухал. Хамгаалалтыг харуул, хамгаалагчаас илүү хамгаалж чадах зүйл бол Хяналтын камерын систем юм. Банкны салбарыг хаалттай үед сэжиг бүхий хүн хаалгаруу ойртвол хөдөлгөөнт камер дагаж эргэх, хөдөлгөөн мэдрэгч дуугарах гэх мэт нэмэлт сонголтуудыг та бүхэнд санал болгож байна.

Давуу талууд:

  • Нэвтэрч орсон ажилтанг хяналтын камер дээр хугацаа, нэр зэрэг бүртгэлтэй мэдээллийг архивлана.
  • Бүртгэлгүй хүн нэвтэрвэл хөдөлгөөнт камер дагаж, бичих.
  • Сүлжээ тасарсан ч хяналтын бичлэг хадгална
  • Цохилтын өндөр хамгаалалттай
  • АТМ-ын нууц камер
  • 24/7 бичлэг

Сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагууд

Эцэг, эх, цэцэрлэг, сургуулийн сургалтын албаны ажилтан, багшийн хувьд хүүхдийг аюулгүй, тав тухтай орчинд сурч, хүмүүжихийг эрхэм зорилгоо болгодог. Бидний санал болгож буй иж бүрэн хяналтын камерын систем нь бүхий л хэрэгцээ шаардлагыг маш сайн хангаж өгч чадна. Манай мэргэжлийн баг хамт олны санал болгож буй цэцэрлэг, сургуулийн хяналтын камерын системийн шийдэл нь өргөн цар хүрээнд үр ашигтай хяналт хийх боломжийг бүрэн олгоно. Цэцэрлэг, сургуулийн анги танхимыг багш, ажилтнууд хянахаас гадна эцэг, эхчүүд зайнаас өөрийн гар утас, компьютерээ ашиглан шууд дүрсээр хүүхдээ хянах боломжтой. Энэ нь гарч болзошгүй үл ойлголцол, эрсдэлийг бууруулахаас гадна эцэг, эхчүүд хаанаас ч, хэзээ ч холбогдон хүүхдүүдтэйгээ ойр байх боломжийг олгож байгаа юм.

Давуу талууд:

  • Хямд үнэ
  • Өндөр үзүүлэлт (3MP 2048×1536)
  • Авсаархан, нүдэнд үл анзаарагдах
  • Суурилуулахад хялбар (залгаад л ажиллах)
  • Гар утсаар хянах боломжтой
  • Агшин зуур шууд мэдээлнэ (халдлагад өртөх, дохиолол ажиллах, хөдөлгөөн мэдрэх зэрэг тохиолдолд имэйлээр, аппликейшнаар мэдээлнэ)

Суурилуулалтын бүтэц:

  • Эцэг, эхчүүд USB болон зөөврийн санах ойг бичлэг хадгалах төхөөрөмжид хийн тодорхой хугацааны бичлэгийг хялбархан хуулбарлан авч баримтжуулах боломжтой.
  • Багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхдүүдийн гаргаж буй зан харилцааг хянах боломжтой.
  • Хүүхдүүдийг аюултай, эрсдэлд орох боломжтой хэсэг рүү нэвтрэхэд дохио өгдөг байхаар тохируулах боломжтой. (Жишээ нь: хүүхдүүд цонхруу авирснаас унаж бэртэх эрсдэлд учирдаг түүнээс урьдчилан сэргийлэх.)
  • Цэцэрлэг, сургууль нь хяналтын камертай болсноор ээж, аав нь энхрий бяцхан үрсийнхээ аюулгүй байдлыг зайнаас хянаж, тайван, сэтгэл амар ажлаа хийх боломжтой болно.
  • 3G болон WIFI холболттой байхад хяналтын камерийн бичлэгийг гар утас, компьютераар шууд харах боломжтой.
  • Авсаархан, жижигхэн загвартай камерууд нь ямар ч цэцэрлэг, сургуулийн танхимын дотоод засалтай уусан зохицохоос гадна дүрсний нягтаршил сайн.

Бид Израйль улсын ROSSLARE SECURITY болон Тайвань улсын SOYAL TECHNOLOGY компаниудын нэвтрэх хяналт, хаалга удирдлагын системийг суурилуулж байна.

Аж ахуйн зориулалттай барилга байгууламжийн хаалгаар нэвтрэхэд зөвхөн уламжлалт түлхүүрийг ашиглах нь хувилж олшруулах, гээж үрэгдүүлэх, хэн хэзээ нэвтэрсэн эсэхийг мэдэх боломжгүй зэрэг маш олон эрсдлүүийг дагуулдаг. Харин нэвтрэх хяналтын хаалга удирдлагын автомат системийг нэвтрүүлсэнээр байгууллага, хувь хүн дээрх эрсдлүүдийг хааж, өөрийн объектын аюулгүй байдлын хяналтыг бүрэн гартаа авах юм. Манай шийдлийг худалдаа үйлчилгээ, оффис, үйлдвэрлэл, уул уурхай, банк санхүү, сургууль цэцэрлэг, орон сууц, хотхон хороолол, тээвэр ложистикийн захиргаа зэрэг ямар ч объектэд хэмжээ харгалзалгүй суурилуулан ашиглах боломжтой.

  • Нэгдсэн удирдлагын зохион байгуулалттай ба хяналтын төвөөс бүх хаалгыг удирдах болон хэрэглэгчдийн нэвтрэх эрхийн тохиргоог төсөөлж болох бүхий л байдлаар хийх боломжтой хүчирхэг, хэрэглэхэд хялбар програм хангамж.
  • Нэг системд 124,000 хэрэглэглэгчдийг зуу, зуун хаалгын хамтаар удирдах чадамжтай. IP сүлжээнд суурилан бүх бүрэлдэхүүн хэсэг автомат горимоор ажилладаг тул системээ нэмэлтээр хүссэнээрээ өргөтгөх боломжтой. Аль хаалгаар, хэн хэзээ нэвтэрсэн талаар нэвтрэлтийн сүүлийн 100,000 архивийн өгөгдлийн мэдээллийг хадгалдаг
  • Үндсэн систем маань Веб дээр болон Үндсэн сервер дээр суурилсан гэсэн 2 төрлийн удирдлагын төвийн сонголттой. Вебд суурилсан удирдлагын систем нь сүлжээндээ хаанаас ч тохиргоо хийх хялбар боломжийг олгодог бол сервер дээр суурилсан системийг ашиглан манай Hikvision теле-хяналтын камерын системтэй хоршин ажиллаж хамгаалалт, аюулгүй байдлаа нэмэгдүүлэх давуу талыг үүсгэдэг.
  • Энгийн болон өндөр нууцлал бүхий карт, хурууны хээгээр бүртгэлжүүлэн хэрэглэх. Дотор болон гадна, хүнд нөхцөлд, эрс тэс уур амьсгалд тохирсон өнгө дизайны өргөн сонголттой уншигч, контреллоруудтай.
  • Картыг хаалга нээх нэвтрэх системд хэрэглэхээс гадна түүн дээр зураг, бусад шаардлагатай мэдээллийг хэвлэн ажилтаны үнэмлэхээр давхар ашиглах боломжтой.
  • Дурын барилга байгууламж болон орон сууцны хорооллын ил болон далд авто зогсоолын автомат хаалт, эвхэгддэг хаалгыг манай холын зайн уншигчийн шийдлээр бүрэн автоматжуулах боломжтой.
  • Оршин суугч лифтээр шууд буух болон явганаар зоорийн давхрын хаалгаар нэвтрэх эрхтэй эсэхийг мөн хязгаарлаж болно. Системд тухайн хэрэглэгч гражид нэвтрэх эсэхийг урьдчилан тохируулсан байна.
  • Хүний нөөцийн цаг бүртгэлийг давхар хийх боломжтой.

Гэрийн Домофон Системийн үйлдвэрлэлээр анхдагчдын нэг болох, 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Солонгос улсын KOCOM компаний бүтээгдэхүүнүүдийг бид нэвтрүүлээд байгаа билээ.

  • Гэрт байх дэлгэцээр өрхийн үүдний, орцны төв хаалганы, хамгаалагчийн болон төвлөрсөн СӨХ – ийн захиргааны хэлтсийн утастай аудио болон видеогоор холбогдох боломжтой.
  • Мөн хөршүүд хоорондоо шууд холбогдон дүрст дуудлага хийх боломжтой.
  • Таныг эзгүй үед үүдний болон орцны төв хаалган дээр ирсэн зочдын зургыг аван хадгалах санах ойтой.
  • Орцны төв хаалгыг удирдах боломжтой.

Бидний танилцуулж буй олон улсад нэр хүндтэй Америкын HONEYWELL компаний NOTIFIER” Галын Дохиоллын Ухаалаг Систем нь сүүлийн 60 жилийн турш дэлхийн 80 гаруй оронд 400 гаруй төлөөлөгчдөөр дамжин нийлүүлэгдэж байгаа галын дохиоллын салбарт тэргүүлэгч шийдэл юм.

  • NOTIFIER-N6000 Галын дохиоллын систем нь ижил төрлийн системүүдтэй харицуулахад гал мэдрэгчүүдийнх нь таних нарийвчлал болон мэдээлэл дамжуулах хурд нь илүү өндөр, найдвартай.
  • Том, жижиг ямар ч хэмжээний объектэд суурилуулан ашиглах боломжтой найдвартай, дэвшилтэт, ухаалаг, хаягладаг (галын гарч байгаа байршлыг нарийвчлан заадаг) галын дохиоллын цогц систем билээ.
  • Америк технологийн давуу тал болох энгийн, ойлгомжтой, хэрэглэхэд хялбар удирдлагын хэсэгтэй зэргээрээ хэрэглэгчдийнхээ таашаалыг хүртдэг.
  • Тус утасгүй дохиоллын систем нь айл өрх, амины орон сууц, жижиг хэмжээний оффис болон кабель утас татахад хүндрэлтэй объектуудад суурилуулахад тохиромжтой, таны эд хөрөнгийг 24 цагийн турш найдвартай хамгаалах орчин үеийн төгс шийдэл юм.

  • Бат бөх, загварлаг, өнгө үзэмжтэй
  • Цонх хаалганы мэдрэгч, цонх хагаралтын мэдрэгч, утаа мэдрэгч, ус алдалтын мэдрэгч, хөдөлгөөн мэдрэгч, лазер мэдрэгчүүдийг дэмжинэ.
  • Утасгүй
  • Дохиолол идэвхжсэн үед дуут дохио өгөх, мессеж илгээх, автомат дуудлага хийх зэрэг мэдээлэх функцуудтэй
  • Хулгайн дохиолол болон телехяналтын систем нь нэгдсэн байдлаар нягт хамтарч ажиллах ба аливаа халдлага гарах үед дохиоллын системүүд ажиллаж, тухайн халдлагын талаарх мэдээллийг хяналтын төврүү илгээхээс гадна объектод байрласан IP камеруудаас давхар хяналтыг хийнэ.

Бидний гүйцэтгэдэг Автомашины Зогсоолын Ухаалаг Удирдлагын Систем нь энэ чиглэлээр 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Солонгос улсын SMARCOM компаний бүтээгдэхүүн, шийдлүүд юм. Дэлхийн олон улсад өөрийн албан ёсны төлөөлөгчдөөр дамжин хүрдэг тус компаний бүтээгдэхүүнүүд нь чанартай, найдвартай, хэрэглэхэд хялбар байдгаараа хэрэглэгчдийнхээ талархлыг үргэлж хүлээдэг билээ. Объектын хэмжээ, үйл ажиллагааны онцлог, шаардлагатай хяналт зэргийг харгалзcан олон төрлийн шийдлүүдээс сонгон авч хэрэглэх боломжийг тус систем нь олгодог.

Зогсоолууд дээр байрлуулдаг автомашины тусгай зориулалтын LED мэдрэгчүүд дээр суурилсан олон автомашины далд зогсоолд зориулсан нэвтэрч буй жолоочид сул байгаа зогсоолын байршлыг зааж чиглүүлдэг (Smarcom Smart Guidance System) ухаалаг системийг зогсоолын хаалт, төлбөрийн систем дээр нэмэлтээр суурилуулах боломжтой. Ингэснээр байгууламжийн гадна байрлах самбар дээр хоосон байгаа зогсоолын тоо харагдах ба автомашины шаардлагагүй урсгалыг бууруулж, зогсоолын менежментийг үлэмж хэмжээгээр сайжруулдаг. Мөн зогсоолын байгууламж доторх автомашинаас ялгарах нүүрстөрөгчийн хийг багасдаг учир цахилгаан зарцуулалт ихтэй өндөр хүчин чадалтай агааржуулалтын системийн ашиглалтыг багасгаж, урсгал зардлыг их хэмжээгээр бууруулдаг давуу талтай.

Бидний гүйцэтгэдэг Украйн улсын VIT (Video Internet Technologies) компаний теле-хяналтын камерын тусламжтайгаар Автомашины улсын дугаарыг автоматаар бүртгэж, мэдээлдэг LPR (License Plate Recognition) програм хангамжийн шийдлийг уг зогсоолын системд нэмэлтээр суурилуулсанаар орсон, гарсан автомашиныг улсын дугаараар нь бүртгэн баримтжуулж, тухайн яг нэвтрэх агшинд нэвтэрч буй автомашины талаар өмнө нь бүртгэгдсэн жагсаалттай тулган мэдээлэх болон хожим архиваас богино хугацаанд автомашины улсын дугаарын олон хувилбараар хайлт хийж илрүүлэх зэрэг давуу талуудыг олгож зогсоол хамгаалалтын системийг илүү хүчирхэгжүүлэх чухал ач холбогдолтой.

Бид Америкийн HONEYWELL компаний зарлан мэдээлэх  системийг Монголд албан ёсны эрхтэйгээр худалдаалж, суурилуулалтыг гүйцэтгэж байна.

Зарлан мэдээлэх системээр олон нийтийг хамарсан мэдээлэл, сонордуулга, дуут дохио, хөгжим болон урьдчилан бэлтгэсэн аудио зар сурталчилгаа зэргийг тодорхой цагийн хуваарийн дагуу автоматаар цацах боломжтой бөгөөд гамшиг, онцгой байдлын үед мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор гал болон аюулгүйн системтэй хоршуулан хэрэглэж яаралтай арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой.

  • Манай систем нь худалдаа үйлчилгээ, оффис, үйлдвэрлэл, уул уурхай, банк санхүү, сургууль цэцэрлэг, орон сууц, хотхон хороолол, тээвэр ложистикийн ачилтын талбай, захиргааны барилга зэрэг барилга байгууламжтай бүхий л салбарт дотор орчинд болон гадна задгай талбайд, хүнд эрс тэс уур амьсгалтай нөхцөлд суурилуулахад тохирсон.
  • Тус системд хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд нь өнгө үзэмжтэй, хэлбэр дизайны хамгийн сүүлийн үеийн цэвэр хийцтэй, өндөр чанартай байдаг нь хэрэглэгчдэд жинхэнэ үнэ цэнэ болон хүрдэг.
  • Зарлан мэдээлэх системийг бүхэлд нь теле-хяналтын камер, галын дохиоллын системтэй хоршуулан ажиллуулсанаар хяналтын өрөөнөөс нэгдсэн сүлжээгээр дамжуулан төвлөрсөн хяналтыг илүү үр ашигтайгаар гүйцэтгэх боломжийг олгодог.

Бид Америкийн HONEYWELL компаний Барилгын автоматжуулалтын системийг Монголд албан ёсны эрхтэйгээр худалдаалан, суурилуулалтыг гүйцэтгэж байна. Тус ухаалаг системийн тусламжтайгаар та барилгынхаа бүхий л аюулгүй байдал, дохиолол, энерги зарцуулалт, дулаан зэрэг системүүдийг бүхэлд нь нэг платформ дээрээс нэгтгэн удирдах боломжтой юм. Ингэснээр, таны объектын бүрэн хяналт таны гарт байх болно.