Автомашины зогсоол удирдлагын ухаалаг систем

Бидний гүйцэтгэдэг Автомашины Зогсоолын Ухаалаг Удирдлагын Систем нь энэ чиглэлээр 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Солонгос улсын SMARCOM компаний бүтээгдэхүүн, шийдлүүд юм. Дэлхийн олон улсад өөрийн албан ёсны төлөөлөгчдөөр дамжин хүрдэг тус компаний бүтээгдэхүүнүүд нь чанартай, найдвартай, хэрэглэхэд хялбар байдгаараа хэрэглэгчдийнхээ талархлыг үргэлж хүлээдэг билээ.

  • Объектын хэмжээ, үйл ажиллагааны онцлог, шаардлагатай хяналт зэргийг харгалзcан олон төрлийн шийдлүүдээс сонгон авч хэрэглэх боломжийг тус систем нь олгодог.
  • Бидний гүйцэтгэдэг Украйн улсын VIT (Video Internet Technologies) компаний теле-хяналтын камерын тусламжтайгаар Автомашины улсын дугаарыг автоматаар бүртгэж, мэдээлдэг LPR (License Plate Recognition) програм хангамжийн шийдлийг уг зогсоолын системд нэмэлтээр суурилуулсанаар орсон, гарсан автомашиныг улсын дугаараар нь бүртгэн баримтжуулж, тухайн яг нэвтрэх агшинд нэвтэрч буй автомашины талаар өмнө нь бүртгэгдсэн жагсаалттай тулган мэдээлэх болон хожим архиваас богино хугацаанд автомашины улсын дугаарын олон хувилбараар хайлт хийж илрүүлэх зэрэг давуу талуудыг олгож зогсоол хамгаалалтын системийг илүү хүчирхэгжүүлэх чухал ач холбогдолтой.
  • Зогсоолууд дээр байрлуулдаг автомашины тусгай зориулалтын LED мэдрэгчүүд дээр суурилсан олон автомашины далд зогсоолд зориулсан нэвтэрч буй жолоочид сул байгаа зогсоолын байршлыг зааж чиглүүлдэг (Smarcom Smart Guidance System) ухаалаг системийг зогсоолын хаалт, төлбөрийн систем дээр нэмэлтээр суурилуулах боломжтой. Ингэснээр байгууламжийн гадна байрлах самбар дээр хоосон байгаа зогсоолын тоо харагдах ба автомашины шаардлагагүй урсгалыг бууруулж, зогсоолын менежментийг үлэмж хэмжээгээр сайжруулдаг. Мөн зогсоолын байгууламж доторх автомашинаас ялгарах нүүрстөрөгчийн хийг багасдаг учир цахилгаан зарцуулалт ихтэй өндөр хүчин чадалтай агааржуулалтын системийн ашиглалтыг багасгаж, урсгал зардлыг их хэмжээгээр бууруулдаг давуу талтай.

Авто зогсоолын төлбөрийн систем

Зогсоолын хаалга, хаалт