Зарлан мэдээлэх системээр олон нийтийг хамарсан мэдээлэл, сонордуулга, дуут дохио, хөгжим болон урьдчилан бэлтгэсэн аудио зар сурталчилгаа зэргийг тодорхой цагийн хуваарийн дагуу автоматаар цацах боломжтой бөгөөд гамшиг, онцгой байдлын үед мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор гал болон аюулгүйн системтэй хоршуулан хэрэглэж яаралтай арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой.

Манай систем нь худалдаа үйлчилгээ, оффис, үйлдвэрлэл, уул уурхай, банк санхүү, сургууль цэцэрлэг, орон сууц, хотхон хороолол, тээвэр ложистикийн ачилтын талбай, захиргааны барилга зэрэг барилга байгууламжтай бүхий л салбарт дотор орчинд болон гадна задгай талбайд, хүнд эрс тэс уур амьсгалтай нөхцөлд суурилуулахад тохирсон.

Зарлан мэдээлэх системийг бүхэлд нь теле-хяналтын камер, галын дохиоллын системтэй хоршуулан ажиллуулсанаар хяналтын өрөөнөөс нэгдсэн сүлжээгээр дамжуулан төвлөрсөн хяналтыг илүү үр ашигтайгаар гүйцэтгэх боломжийг олгодог.

үндсэн бүтээгдэхүүн

Том, жижиг ямар ч хэмжээний объектэд суурилуулан ашиглах боломжтой найдвартай, дэвшилтэт, ухаалаг, хэрэглэхэд хялбар тус системийн бүтээгдэхүүнүүд нь загвар, үзүүлэлтийн өргөн сонголттой.

Удирдлагын төхөөрөмж: Энэхүү төхөөрөмжөөр зарлан мэдээлэх системийн удирдлагын тохируулгыг хийнэ. Объектэд байрлуулсан чанга яригчуудыг нэгдсэн эсвэл салангид байдлаар удирдах, автомат болон төрөлжсөн мэдээ мэдээлэл цацах, зарлан дуудах, арын хөгжмийн дуугаралт, гэнэтийн дуут дохио өгөх зэрэг бүх үйлдлийг зохицуулдаг системийн үндсэн толгой хэсэг юм.

Чанга яригч, өсгөгч: Мэдрэгчид нь өөрийн мэдэрсэн зүйлсээ удирдлагын хавтанруу мэдээллэх үндсэн зориулалттай. Тухайн хэрэглэгчийн шаардлагаас хамааран тус объектод хэдэн тооны мэдрэгч суурилуулах болон хаана ямар мэдрэгч байрлуулах нь шийдэгдэнэ. Мэдрэгчдийн хувьд хөдөлгөөн, контакт, цонх хагаралтын, усны, утааны гэхчилэн олон төрөл байдаг.