Хулгайн дохиоллын систем

Бид Израйль улсын ROSSLARE SECURITY компаний утасгүй хулгайн дохиоллын системийг танилцуулж байна.

Тус утасгүй дохиоллын систем нь айл өрх, амины орон сууц, жижиг хэмжээний оффис болон кабель утас татахад хүндрэлтэй объектуудад суурилуулахад тохиромжтой, таны эд хөрөнгийг 24 цагийн турш найдвартай хамгаалах орчин үеийн төгс шийдэл юм.

  • Объектод байрлуулсан мэдрэгч (хөдөлгөөн мэдрэгч, контакт мэдрэгч, цонх хагаралт мэдрэгч, усны мэдрэгч) тус бүр нь үндсэн удирдлагын хавтантай радио холбоогоор холбогдох ба дуут дохионы төхөөрөмж мөн удирдлагатай холбоотой байна.
  • Аливаа халдлага гарах үед дуут дохио идэвхжиж, хэрэглэгчийн гар утасруу мессеж илгээх эсвэл суурин утсанд холбосон тохиолдолд шууд дуудлага хийж мэдээлэх зэрэг үйлдлийг хийнэ. Ингэснээр, та цаг алдалгүй түргэн, шуурхай арга хэмжээ авах боломжтой юм.
  • Хулгайн дохиолол болон телехяналтын систем нь нэгдсэн байдлаар нягт хамтарч ажиллах ба аливаа халдлага гарах үед дохиоллын системүүд ажиллаж, тухайн халдлагын талаарх мэдээллийг хяналтын төврүү илгээхээс гадна объектод байрласан IP камеруудаас давхар хяналтыг хийнэ.
  • Хэрэв хэрэглэгч хүсвэл утааны, дулааны болон усны мэдрэгчүүдийг системтэй холбох боломжтой ба ингэснээр тухайн обьектод гарч болзошгүй аливаа аваарыг эхлэх даруйд нь мэдэж, арга хэмжээ авах юм.