top of page

ИНТЕРКОМ, ДОМОФОН СИСТЕМ

Танай орон сууц барилга, хаус хороололд хуучин уламжлалт аналог систем байгаагаас үүдэлтэй оршин суугчдын аюулгүй байдал, тав тух алдагдаж, гэрт тань эзгүй үед хүүхэд тань танихгүй хүнд хаалгаа нээчих вий гэсэн айдастай байна уу. 

 

Бид дээрх асуудлуудыг арилгах үүднээс IP домофон системийг санал болгож байна. 7 болон 10 инчийн IP видео дэлгэцтэй болсноор орцны хаалга онгойлгох, зочдын дүрс харах болон өрхийн дэлгэцээр хотхонд тавигдсан хяналтын камерын системтэй холбогдон өөрийн хүссэн камераа гэрээсээ хянана.

 

Оршин суугчид эсвэл ажилчдад тухайн барилга руу гадны зочид нэвтрэх үед тэдгээрийг харах, ярилцах, нэвтрүүлэх үгүйгээ шийдэх боломжийг бүрдүүлэх нь аюулгүй байдлын хувьд давуу тал үүсгэдэг төдийгүй хэрэглэгчид хоорондоо домофон дэлгэцээрээ ярилцах боломжтой.

akuvox.png

Амины орон сууцны систем

 

Үүдний хонхыг хоёр болон түүнээс дээш дэлгэцтэй нэгэн зэрэг холбож, аль нэг удирдлагын дэлгэцээр онгойлгох боломжтой. Та өрхийн дэлгэцээ гал, хулгайн дохиолол, утаа мэдрэгчтэй холбон гэрийнхээ аюулгүй байдлыг нэгтгэн удирдана. Ухаалаг гар утастайгаа холбосноор, та гэртээ байхгүй байсан ч гэрт ирсэн зочидтойгоо холбогдон ярьж нэвтрүүлэх боломжтой юм.

Орон сууцны нэгдсэн систем

 

Орон сууцны айл өрхийг үүдний нэгдсэн дуудлагын системтэй холбон дотор, гадна хаалга болон дижитал цоожийг удирдан хянах боломжтой цогц шийдэл юм.  Мөн тухайн орон сууцанд байрлах хяналтын камеруудтай холбогдсоноор, гэрээсээ гаднах орчныг хянах, харуул хамгаалалтын албатай гэрт байрлах дэлгэцээр дамжуулан шууд холбогдох мөн гэрээсээ лифтээ дуудах зэргээр хяналтын системүүдийг хооронд нь интеграцчилан нэгдсэн том хяналтын системийг үүсгэх боломжтой.

bottom of page