Домофон, интерком, гэрийн автоматжуулалтын систем

Гэрийн Домофон Системийн үйлдвэрлэлээр анхдагчдын нэг болох, 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Солонгос улсын KOCOM компаний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. KOCOM нь дэлхийн 100 гаруй улс оронд хэрэглэгддэг, Солонгос улсын нийт зах зээлийн 45%-ыг дангаараа эзэмшдэг олон улсад нэр хүндтэй бренд юм.

  • Гэрт байх дэлгэцээр өрхийн үүдний, орцны төв хаалганы, хамгаалагчийн болон төвлөрсөн СӨХ – ийн захиргааны хэлтсийн утастай аудио болон видеогоор холбогдох боломжтой.
  • Мөн хөршүүд хоорондоо шууд холбогдон дүрст дуудлага хийх боломжтой.
  • Таныг эзгүй үед үүдний болон орцны төв хаалган дээр ирсэн зочдын зургыг аван хадгалах санах ойтой.
  • Орцны төв хаалгыг удирдах боломжтой.