FTTH (Fiber To The Home) технологи нь айл, цаашлаад өрөө бүрт шилэн кабелийн холболт оруулах шийдэл бөгөөд үүний ачаар хэрэглэгчид өндөр хурдны интернэт, ай пи ТВ ашиглах, өөрийн хүссэн ISP компанийг сонгон үйлчлүүлэх зэрэг давуу талуудыг олгохоос гадна барилгын компаниуд энэхүү шийдлээр сүлжээгээ байгуулснаар холбооны угсралтын зардлыг хэмнэх, барилгад олон удаа сүлжээний утас татахгүй, эмх цэгцтэйгээр холбоо, дохиоллын дэд бүтцээ шийдэх, мөн тэжээл хэрэглэдэггүй сүлжээтэй болох гэх мэт ач тустай. Бид энэ төрлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх бүх бараа материалыг худалдан борлуулдаг ба танай байгууллагад хамгийн тохиромжтой шийдлээр чанартай үйлчилгээг санал болгож байна.