Галын дохиоллын системийгConventional” /Уламжлалт/ болон “Addressable” /Хаяглагддаг/ гэж хоёр ангилдаг.

  “Хаяглагддаг” гэх систем бий болохоос өмнө бүх галын дохиолол “Уламжлалт” системээр хийгддэг байсан. Энэ нь одоо өөрчлөгдөж байгаа ч, үндсэн зарчим нь бараг хэвээрээ юм. Сайжруулж хөгжүүлснээр “Хаяглагддаг” болсон.

Уламжлалт дохиоллын ажиллагааны зарчмын хувьд тухайн барилгад гал гарсан тохиолдолд гал идэвхтэй гарч буй хэсгийг тухайн давхраар нь мэдээлдэг. Харуул 4-р давхарт гал гарсныг мэдэх боловч яг нарийн байршлыг нь тодорхой заагаагүйн улмаас хайж эхэлнэ. Энэ хооронд гал улам идэвхжиж, аюул нэмэгдэнэ. Гал гарсан давхарт буй дуут дохиологчийн мэдээллээр тухайн давхарт байгаа хүмүүсийг аюулгүй газар шилжүүлэх, галыг унтраах боломжтой.

“Хаяглагддаг” системийн ерөнхий ажиллах зарчим адил ч илүү олон боломжтой. Эдгээрээс дурдвал, тухайн мэдрэгч бүр өөртөө ямар нэгэн хаяг авах бөгөөд хяналтын самбараас болон гараас программчлах замаар хаяглан тухайн байрлалыг сануулдаг. Гал гарсан тохиолдолд “7-р давхрын 113-р өрөөнөөс” гэх мэтчилэнгээр заана. Мөн мэдрэгчүүд нь дотроо хэд хэд ангилагдана. Газ мэдрэгч, утаа мэдрэгч, дөл мэдрэгч гэх мэтчилэн сүүлийн үед ихэнхдээ хосолмол буюу аль алиныг нь мэдэрдэг мэдрэгчийг дэлхий нийтээр сонгох болсон. Программчлагдаж тохируулга хийгддэг болохоор энэ хэсэгт зөвхөн утаа, нөгөө хэсэгт дөл гэх мэтчилэн тохируулж болдог. Тамхины утаа, хиншүү зэргийг ялгаж чаддаг нь ч бий. Галын аюулыг мэдэрсэн тохиолдолд гал командад шууд мэдээлэх, хяналтын ажилчдад мэдээллийг утсанд нь хүргэх гээд маш олон зүйл бий. Мэдээж “хаяглагддаг” дохиолол уламжлалт дохиоллоос илүү өндөр үнэтэй.

Гадны улс орнуудын жишгийг харж байхад галын аюулгүй байдлын системийг Спринклер буюу шүршин унтраах системтэй хослон ажиллуулсан байдаг жишгийг даган манай компаний санал болгодог галын дохиоллын системийг бусад дагалдах системүүдтэй интеграцчилан ажиллуулах бүрэн боломжтой.

Мөн бас нэгэн чухал зүйл бол холболтын кабель юм. Хүмүүс ихэвчлэн олдоц ихтэй, хямд үнэтэйгээр нь UTP кабел татчихдаг. Үндсэн зарчмын хувьд SERIAL холболтод “Twisted pair” буюу эрчлүүртэй хос кабел байх ёстой. Энэ нь синусойд дохиог хадгалан илүү хол зайд явах боломжтой болгож өгдөг. Мэдээж кабелын голч тодорхой стандарт бүхий байх ёстой. UTP кабелыг ашиглахад мөн л дутмаг зүйл ихтэй. Энэ кабел нь мэдээлэл дамжуулалтад ашиглагдахдаа тодорхой зайны хязгаартай бөгөөд галын аюулын үед галд тэсвэр муутай байдаг.

Галын дохиололд ашиглагддаг тусгай зориулалтын утас, галд тэсвэр бүхий голч өргөнтэй кабел олон улсын стандартын шаардлага хангасан кабель утсыг бид галн дохиоллын системдээ ашигладаг байгаа.

Европ, АНУ-аас оруулж ирсэн алдартай брэндийн дохиоллууд манай зах зээлд маш өндөр үнэтэй байдаг боловч бидний санал болгож буй Америкийн HONEYWELL брендийн галын дохиоллын систем нь бусад ижил төрлийн системүүдтэй харьцуулахад үнийн хувьд маш боломжийн байдгаараа давуу талтай.  Ажиллах зарчим болон чанарын хувьд маргаангүй сайн Дэлхийн № тус брендийн  системийг бид та бүхэнд хамгийн боломжийн үнээр санал болгож байн.

Энэ бүхний эцэст хэлэхэд, хүний амь нас, эд хөрөнгө, үнэт зүйлтэй холбоотой учир галын аюулгүй байдлын систем, дохиолол хамгаалалтад анхаарч, тусгай мэргэжилтнийг нь авч албан ёсоор ажиллуулж, чанартай бөгөөд оновчтой дохиоллын системийг нь суурилуулж, хариуцлагатай хандах хэрэгтэй. Иймээс ч манай байгууллагын инженерүүд бүхий л шаардлагатай сургалтуудад хамрагдсан эрх бүхийн, мэргэжлийн байдгаараа мөн л нэгэн томоохон давуу тал болж байгаа.

Эх сурвалж: http://news.barilga.mn/r/72774?preview=1

Манай компаний санал болгодог тус системийг NCD групп Гарден Сити ногоон хотхондоо сонгон хэрэглэхээр болж байгаад бид маш баяртай байна.