Манай компани нь компаний нийгмийн хариуцлагыг аливаа компани үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүйгээр, байгаль орчныг бохирдуулахгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчрахгүйгээр ил тод, нээлттэй явуулан хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсадынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа тодорхойлсон хэм хэмжээнүүдийг бизнесийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах замаар нэг талаар байгууллагадаа баялгийг бүтээн бий болгож, нөгөө талаар улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах ухамсарт үйл явц гэж үзэн хариуцлагатай хэрэгжүүлж ирсэн билээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого


Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөв дадал, мэдлэг эзэмшсэн, зөв хандлагатай мэргэшсэн нийт ажилтнуудаа компанийн үнэт баялаг гэж эрхэмлэн дээдлэнэ.

“Монкабель системс” ХХК нь ажилтануудаа компаний хамгийн үнэ цэнэтэй баялаг гэж үзэн, тэдгээрийн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангах асуудлыг эрхэмлэж үйлдвэрлэлийн болон бусад бүхий л үйл ажиллагаанд НЭН ТҮРҮҮНД- ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ бодлогыг нийгмийн хариуцлагын гол шалгуур болгон ажилладаг.

Байгууллагын ажлын байрны эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлж ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллах нь байгууллагын ХАБЭА-н ажлын эрхэм зорилго юм.

Бид, компанийн ажилтнуудыг эрүүл, аюулгүй орчинд бүтээмжтэй ажиллуулахын тулд ХАБЭА-н удирлагын тогтолцоог бүрдүүлж  МУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн заалтуудыг удирдлага болгон түүний хэрэгжилтийг байнга хянан сайжруулж ажилтанууддаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөв дадал хэвшил, хандлага тогтоох мэдлэг, чадварыг эзэмшүүлж “Аюулгүй үйлдвэрлэлийн төлөө хамтдаа” уриан дор ажилладаг.

Манай компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог дараах байдлаар бүрдүүлэн ажилладаг.

  • Бодлого-төлөвлөлт-хэрэгжүүлэлт-хяналт болон үргэлжлүүлэн сайжруулах зарчим. Аюулыг тогтоон, эрсдэлийг үнэлж хяналтыг хэрэгжүүлэх.
  • Ажлын байрны үзлэг Аюулгүй ажлын байр бий болгох, ажлын байрны нөхцөлд тогтмол хяналт тавьж байнга сайжруулах.
  • Нийт ажилтнуудыг аюулгүй байдлын зөв зан үйлд төлөвшүүлэх зорилгоор ХАБЭА-н сургалтыг (хандлага + мэдлэг + ур чадвар = аюулгүй ажиллагаанд сургагдсан ажилтан) гэсэн зармыг баримтлан тогтмол явуулах.
  • Компани болон туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүлд ахуйтай холбогдолтой Монгол улсын  хууль, тогтоомж, стандарт болон  тус компанийн батлан мөрдөж буй дүрэм, журам, горимын хүрээнд дотоод байнгын хяналт тавьж ажиллах
  • Манай компаний нийт ажилчид Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй ажлыг гүйцэтгэхгүй байх эрхтэй.


Тогтвортой ажлын байр


Аливаа компанийн нийгмийн хариуцлагын томоохон хэсэг нь ажлын байр бий болгож, түүнийгээ тогтвортой хадгалах замаар компанийн ажилчид, тэдний гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах явдал байдаг. Бидний хувьд байгуулагдсан цагаасаа хойш ажлын байр, ажилтан, албан хаагчдынхаа тоог тасралтгүй өсөн нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд 2018 оны эхний улирлын байдлаар нийт 65 иргэнийг тогтвортой ажлын байраар, 30 орчим иргэнийг 6-аас дээш сараар, улирлын шинжтэй түр  ажлын байраар ханган улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн бодит хувь нэмрээ оруулж байна.

Манай компани их, дээд сургууль болон мэргэжлийн сургуульд суралцагсадын үйлдвэрлэлийн дадлагыг хийлгэх, мөн төгсөгчдийг ажлын байранд дадлагажуулан ажлын дадал олгох, шинэ залуу ажиллах хүчийг хөгжүүлэн сургадаг.

Цаашид бид үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн тэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого барьж, төлөвлөж ажиллаж байна.

 

Эрүүл мэнд, спортын үйл ажиллагаа


Бид ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд анхаарал тавьж жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үзлэг, шинжилгээнд хамруулах, 10-р сард явган аялал хийх, байгууллагын спортын наадам болон цасны баярыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд төв оффисын байранд чийрэгжүүлэх өрөөг бүрэн тохижуулсан.

 

Татвар төлөлт


Бидний зүгээс эх орон, нийгмийн өмнө зүй ёсоор хүлээх өндөр үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах явдал гэж үздэг бөгөөд энэхүү үзүүлэлтээр хувийн хэвшлийг манлайлагчдын тоонд байгуулагдсан цагаасаа хойш орсоор байна.

Бид нийгмийн хариуцлагын нэг хэлбэр болон хэрэгждэг хандив, тусламж, ивээн тэтгэлэг нь олон нийтийн боловсрол, соёл, шинжлэх ухаанд өгөөжтэй байхыг чухалчилж үздэг. Түүнчлэн нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн сайн дурын тусламжийн ажлыг жил бүр зохион байгуулж, харъяа дүүрэг, хороотой нийгмийн салбарт хамтран ажилладаг ба урлаг, соёл, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцон ивээн тэтгэсээр ирлээ.