Control 4 Smart Home систем нь таны гэрийг хамгийн орчин үеийн технологийн шийдлээр бүрэн автоматжуулах ба та ганц удирдлагаар гэрийнхээ бүхий л электрон төхөөрөмжүүдийг удирдах боломжтой болгох юм. Түүгээр ч зогсохгүй, та өөрийн амьдралын хэв маягт тохируулан гэрийнхээ системүүдийн удирдлагуудыг нэгтгэж, товчлуурууд дээр хүссэн функцээ нэмж тохируулах боломжтой.

Таны хэрэглэж буй төхөөрөмжүүд (гар утас, гэрэлтүүлэг, зурагт, хөгжим гэх мэт)- ийн технологийн шинэчлэл өдөр ирэх бүр тасралтгүй хөгжсөөр байна. Харин эдгээр олон төрлийн ухаалаг төхөөрөмжүүдийг цогцоор нь нэгтгэн удирдана гэдэг бол технологийн гайхамшгийг бүрэн мэдрэрч, таашаах онцгой боломж юм. Бидний санал болгож буй Control 4 систем нь таны гэрт хэрэглэгдэх боломжтой бүхий л ухаалаг төхөөрөмжүүдийг нэгтгэн, таны амьдралын хэв маяг, сонголт, таашаалд нийцсэн тохиргоог хийх бүрэн боломжит шийдэлтэйгээрээ давуу талтай.